Л.Наранхүү: “Солонго” сэтгүүлийнхээ 25 жилийн ойг уншигчидтайгаа хамт тэмдэглэсэндээ баяртай байна
Монголд тогтмол гардаг хэвлэл мэдээллийн хэрэгслийн дунд өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ӨМӨЗО-ны Өдрийн сонины харьяа “Солонго мэдээллийн төв”-өөс эрхлэн гаргадаг “Солонго” сэтгүүлийн 25 жилийн ой энэ сарын 05-нд тохиолоо. 

Ойг угтсан арга хэмжээний хүрээнд өчигдөр “БлюСкай” зочид буудалд тус сэтгүүлийн уншигчдын уулзалт, "Солонго" хэвлэл мэдээллийн III форумыг амжилттай зохион байгуулсан юм.

Сэтгүүлийн цар хүрээ улам бүр өргөжин тэлж өдгөө Солонго сонин, Solongonews.mn, Solongoru.mn сайт, Солонго гар утасны аппликейшн, микроблог, вичат зэрэг мэдээллийн олон төрөлт хэрэглүүрүүд болж үйл ажиллагаагаа явуулж байна.

“Солонго” мэдээллийн төвийн захирал Л.Наранхүү сэтгүүлийнхээ 25 жилийн ойг уншигчидтайгаа тэмдэглэж байгаадаа баяртай байгаа илэрхийлсэн юм.

Ингээд түүнтэй ярилцлаа.

-“Солонго” сэтгүүл маань мэндлээд 25 жил болжээ. Ойн баярын мэнд танай хамт олонд хүргэе?

-Баярлалаа. 25 жил, 290 дугааар, 250 мянган хувь, 25 сая гаруй үг үсэг, үе үеийн сэтгүүлч найруулагч нарын бодлоос ургасан бүтээл, солонгод шингэсэн хайр, уншигчдад хүрсэн сэтгэл юм. Солонго сэтгүүл анхаарлаа хандуулдаг уншигчдадаа чин сэтгэлээсээ баярлалаа. 25 жилийн ойн хүрээндээ “Солонгын өдөрлөгийг зохион байгуулав. Жил болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээндээ хэвлэл мэдээллийн гурав дахь форумыг амжилттай зохион байгууллаа. Бас 14 дүгээр сургуулийн сурагчдын дунд “Миний мэдэх хөрш орон” сэдвээр зохион бичлэгийн уралдаан явуулж шалгарсан шилдэг хүүхдүүддээ шагнаж урамшууллаа. Мөн ойн баяраа уншигчдынхаа дэргэд ирж өргөн дэлгэр тэмдэглэсэндээ маш их баяртай байна.

-Солонго сэтгүүлийн хамт олны баримталдаг зарчим юу бэ?

-Бидний ямагт баримталдаг зарчим бол уншигчид юу хүсэж байна вэ гэдэг. Мөн сэтгүүлийн байр суурь бодол баримтлалыг авч явах нь хамгийн нэн тэргүүний чухал зүйлийн нэг. 
Тиймээс ийм арга хэмжээг жил бүр зохион байгуулах, харилцан дасах, өөрсдийгөө таниулах, гэх мэт зүйлийг эрхэм зорилгоо болгож байна. 25 жилийн хувьд бага хугацаа биш. Хоёр орны нөхөрлөлийн өмнөөс гүүр болдог сэтгүүл гэдгийг уншигчид андахгүй сайн мэдэх бизээ.

“Солонго” сэтгүүл уншигчидаа яг юугаараа татдаг вэ. Мөн онцлог нь юу вэ?

-Манай сэтгүүл уншигчдад мэдээлэл хүргэх тал дээр илүү анхаардаг байсан бол одоо соёл мэдээллийг зэрэг унших боломжтой болсон. Нийтлэлийн бодлого нь гадаад харилцаа, эдийн засаг, ард түмний зан заншил, аж амьдрал, соёл, хүмүүнлэгийн ажиллагаа зэрэгт чиглэгддэг. Эдгээр мэдээллээ ч хөрш орнууддаа хангалттай сайн хүргэж чадаж байгаа. Сүүлийн жилүүдэд Монголын гэлтгүй дэлхийн улс орны хүмүүс Хятад руу анхаардаг болжээ. Тийм болохоор бид “Бүс зам, хөгжлийн зам” зэрэг хөгжлийн бодлогыг тодорхойлон гаргаж ажиллаж байна. Төрийн бодлогыг сэтгүүлээрээ дамжуулан гүн гүнзгий тайлбарлаж өгөх уншигчдадаа таниулахыг зорьж байгаа. Бид нөхөрсөг, үнэнч хүртээмжтэй, ойлголцлын, хөрш орны гадаад харилцааны бодлогыг хичээн баримталж үнэн зөв, бодит мэдээллээр Хятад, Монгол хоорондын  нөхөрлөлийн агшин бүрийг мөнхлөн тэмдэглэхийг зорьдог.

-Танай сэтгүүл цаасан хэлбэрээсээ илүү цахим хэлбэрээ уншигддаг болсон нь их таалагдаж байна. Ер нь сэтгүүлийн эрхлэгчийн хувьд сэтгүүлээ сэтгүүлзүйн салбарт ямар хэмжээнд яваа гэж боддог вэ?

-За өөрийгөө үнэлэх дүгнэх хэцүү. Манай сэтгүүл бол уншигчдынхаа хүртээл болж чадсан. Уншигч жилээс жилд нэмэгдэж байгаа учраас сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, үзэмж мэдээлэлээрээ дархлагдаж яваа гэж боддог. Бас бидэнтэй хамт байнга байдаг уншигчдын халуун дэмжлэгээр өдий зэрэгтэй явна гэж хэлэх байна. Тиймээс дахин хэлье уншигчдадаа баярлалаа, сэтгэл маш их өндөр байна.

-Олон жилийн хугацаанд “Солонго” сэтгүүлийг эрхлэн гаргахдаа хийсэн хамгийн том ажил, амжилт юу байна вэ?

-Сүүлийн жилүүдэд “Солонго” сэтгүүлд хийсэн шинэчлэл болон ололт амжилтаа хуваалцахад таатай байна. Бидний зам дардан шулуун байгаагүй ээ. Гэхдээ ололт нь их байж. Тухайлбал, Контентийн чадавхыг нэмэгдүүлж, түгээлтийн арга хэлбэрт инновацийг нэвтрүүлсэн. Агуулгыг өргөжүүлж, соёлын ач холбогдлыг тод харуулав. Цуврал мэдээллийг хүргэж, өөрийн брэнд болох буланг бий болгосон. Гадаад мэргэжилтний оролцоог нэмэгдүүлж, сэтгүүлчдээ Монгол Улсад томилон мэргэжил дээшлүүлсээр байна.

Цаашид уншигч та бүхэнтэйгээ ирээдүйн хөгжлийн талаар зөв чиглэл бодлогыг баримтлан, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөгжүүлэх талд хамтран ажиллана. Мөн ажил хэрэгч хамтын ажиллагааг баримтлан бодлогын төслүүдийн хүрээнд хамтын ажиллагааг явуулна. Нөхөрлөлөө бэхжүүлж, харилцаа хамтын ажиллагааны мехназмыг бий болгохын төлөө ажиллаж байна.

-Уншигчдын хувьд?

-Хот болон 21 аймгийг жигд хамруулдаг.






О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-09-07 04:03:55
    маафийн сэтгүүл. монголчуудад хүртээмжгүй.
    66.181.187.158
    Мэдэгдсэн Хариулах