Т.Тулга, Ө.Батзул нар финалд шалгарлаа

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өчигдөр/09.06/ Якутад эхэллээ. Эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан болж, 65 кг-ын жинд ОУХМ Төмөр-Очирын Тулга, 97 кг-д ОУХМ Өлзийсайханы Батзул нар  алтан медалийн төлөө барилдахаар шалгарав.

Т.Тулга Красноярскийн Николай Донзаленко, ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Даулет Ниязбеков, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Японы Рей Хигүчи, Буриадын Баяр Цыреновыг оноогоор (13:2) цэвэр ялснаар шигшээд шалгарсан.  Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатарын дэвжээнд түрүүлсэн нутгийн бөх Виктор Рассадинтай хүч үзнэ.

Харин Ө.Батзул Красноярскийн Юрий Белоновский, Македоны Магомедгажи Нуров, Красноярскийн Эрик Жиоевыг тус бүр ялснаар шигшээд шалгарсан юм. Тэрбээр алтан медалийн төлөө Азербайжаны Нурмагомед Гажиевтэй барилдана.

Түүнчлэн манай бөхчүүдээс 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн өнөөдөр дагах барилдаан хийнэ. Түүнийг ялсан Ираны Акбар Базригалех хагас шигшээд Финландын Хейног оноогоор цэвэр ялсан юм.

Харин гавьяат тамирчин Г.Мандахнаранг ялсан якутын Герман Устинов хагас шигшээд ялагдснаар дагах барилдаан гарсангүй.


Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-07 01:54:43
    челеет бехед оросуудтай японтой ингэж барилдана гэдэг дэлхийн аваргатай бараг дуйцэнэ баяр хургэе мандахнарангийн маань карьер дуусаж бна уу даа
    202.9.43.212
    Мэдэгдсэн Хариулах