“Барилгачдын өдөр-2018” өдөрлөг болно
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:30 цагт: Төрийн ордонд “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” нээлттэй хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: “Lux Center”-т "Анзаарагддаггүй зоонозын халдварын эрсдэлийн үеийн харилцаа холбоо" сургалт болно.

09:00 цагт: "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд “Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоо (CACCI)-гаар дамжуулан бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь" сэдэвт олон улсын чуулга уулзалт эхэлнэ.

09:00 цагт: МУИС-ийн Номын санд Зүүн хойд азийн бүсэд Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийг идэвхижүүлэхийн тулд Засгийн газар болон судлаачдын тэргүүлэх зорилгуудыг олон талын оролцоотойгоор тодорхойлох форум болно.

09:00 цагт: Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд Төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага болно.

10:00 цагт: Барилгачдын талбайд Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ойд зориулсан “Барилгачдын өдөр 2018” өдөрлөг болно.

10:00 цагт: Хан-Уул дүүргийн Соёлын ордонд Хан-Уул дүүргийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг угтаж хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлнэ.

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол Улсын хүүхэлдэйн театраас “Инээмсэглэл дүүрэн-70 жил” ойн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: АТГ-ын гадна талбайд АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын дарга Ц.Батхуяг тус сургуулийн захирал Ж.Цолмон, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал Д.Отгонбаатар нарыг шалгуулах талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: БОАЖЯ-нд Дэлхийн Эмэгтэй хөтөч, Эмэгтэй Скаутын Холбооны Ази, Номхон Далайн Андуудын төлөөлөл Монгол Улсад айлчлах талаар мэдээлэл хийнэ.

13:30 цагт: “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяны II ээлжийн нээлтийн ёслол ГХЯ-нд болно.
 
БНХАУ-ын ӨМӨЗО-ы "Хятадыг танин мэдэх"соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-09-07 06:46:22
    барилгачдын баяр болбол АРХИЧДЫН БАЯР. нэг ч эрүүл барилгачин олж үзүэхгүй.
    64.119.21.141
    Мэдэгдсэн Хариулах