УДЭТ болон Блюмон төвийн гаднах талбайг иргэдэд зориулж тохижуулна

Улсын Драмын Эрдмийн театрын хойд тал, Блюмон үйлчилгээний төвийн зүүн талд байрлах төлбөртэй авто зогсоолуудыг татан буулгах Хотын даргын захирамж гарсан. Харин энэ талбайд иргэдийн амарч зугаалах орчинг бүрдүүлэх юм.

Орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу дээрх хоёр талбайг тохижуулах ажлын хэсэг өчигдөр байгуулагдсан байна.

Түүнчлэн Хотын ерөнхий менежер тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зохих журмын дагуу дуусгавар болгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт, тохижилтын ажлын төлөвлөлтийн шийдэл, даалгавар боловсруулахыг Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт, газар эзэмшлийн байдалд судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Газрын албанд үүрэг болгожээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-07 08:50:54
    ногоон байгууламжаа багасгаад цементлээд байх юм тэгэхээр борооны ус хаана шингэх вэ зам дээгуур ус уерлэж нуур уусэхээс еер яах юм бэ батболд мал минь
  •  2018-09-07 06:42:58
    МОНГОЛ УЛС АРДЧИЛСАН БИШ дундад " зууны хашаалалт" улс болсон дээр нь шоронгын хулгайчдын ЗГтай улс болсон.