Төмөр замын хавьцаа дөрвөн машин мөргөлдсөн осол гарлаа
 
Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл их байгаа талаар иргэд болон замын цагдаагийн албаныхан ч өөрсдөө хэлж байгаа юм.

Өглөө эрт гарсан ч ажилдаа очих гэж түгжирч 2-3 цаг хоцорч байгаа талаар иргэд хэлж буй. Хүн бүхэн ажилдаа хоцрохгүй юмсан гэж яарч яваа нь үнэн. Гэвч амин хувиа бодсон жолооч нар зөвшөөрөгдсөн гэрэл асаагүй байхад орох гэж, мөн нэг нэгнээсээ өрсөх гэж дайрч байгаад мөргөлдөж шүргэлцэх тохиолдол гарсаар байна. Замын ослоос болж түгжрэл бүр илүү нэмэгддэг.

Дөнгөж сая Төмөр замын хавьцаа  суудлын дөрвөн машин мөргөлдсөн осол гарчээ. Гэвч автобусны жолооч ослын араас шүргэлцсэн машины дундуур дайрч орж ирж замын уулзварыг чагталснаас болж бөөн түгжрэл гацаа үүссэн байна.

Ялангуяа автобусны жолооч нар осол гарсан байхад хүлээцтэй хандахгүй дайрснаас болж бүр түгжрэл үүсгээд байгаа юм.

Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой хүлээцтэй оролцохыг замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-09-07 07:45:12
    энхтайвны гүүрэнд зам хаалгадаг бүдүүний буруу. тэр л хохиролыг нөхөн өгөг. ажилчдын хоцорсон цагийн бүх ажилыгг хийж өгөг.