Академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан хурал болно

Монгол Улсын төрийн гурван удаагийн шагналт, анхны ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохионо. Их эрдэмтний ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр 09.00-18.00 цагт Улаанбаатар зочид буудалд болох юм байна. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага  хуралд академич Ц.Дамдинсүрэнгийн охин, ОХУ-ын Москвагийн хүмүүнлэгийн их сургуулийн доктор Анна Цендина Дамдинова оролцох аж.

Уг хурлын үндсэн илтгэлийг  "XX  зуунд Монгол Улсад заяасан соён гэгээрүүлэгч, шинжлэх ухааны зүтгэлтэн, ардын уран зохиолч" сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй  тавьж хэлэлцүүлэх ажээ. Мөн Академич Д.Цэрэнсодном "Академич Ц.Дамдинсүрэнгийн "Монголын нууц товчоо"-ны орчин цагийн монгол хэлний орчуулгын онцлог" сэдвээр илтгэл хэлэлцүүлэхээр бэлтгэжээ. 

Мөн ОХУ, БНХАУ, Япон улсаас эрдэмтэд судлаачид урилгаар оролцох ажээ. Хурлаар их эрдэмтний хэл шинжлэл, утга зохиол судлал, орчуулга зэрэг олон салбарт үлдээсэн өвийг тал бүрээс нь судалсан сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлнэ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.