“Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” хэлэлцүүлэг эхэллээ
 
Төрийн ордонд “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” хэлэлцүүлэг болж эхэллээ.

Тус хэлэлцүүлгээр цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
 
ЦЕГ-ын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн тасгийн дарга, ахмад Д.Будзаан “Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч ихэвчлэн хаана хандахаа мэддэггүй. Хохирогч болчихоод эцэг эхээсээ нуугаад хэлдэггүй” талаар мэдээлсэн юм.
 
Манай улсын хэмжээнд 15-34 насны залуус фэйсбүүк нийгмийн сүлжээг идэвхтэй хэрэглэдэг. Тоон үзүүлэлтээс харвал 2017 онд улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 299 байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 болтлоо өссөн нь өмнөх онтой харьцуулбал тав дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-09-07 06:33:31
    уран донгодож байхаар хааж нээж боож цаазалж арга хэмжээ ав.