Манай гурван бөх аваргын төлөө барилдана

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж өндөрлөлөө. Манай улсаас таван бөх хүч үзсэнээс гурав нь алт, нэг нь хүрэл, нөгөө нь дагаж барилдахаар болов.

61 кг-ын жинд ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, 70 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо нар маргааш алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Т.Түвшинтулга эзэн орны Айтал Захаров, Беларусийн Андрей Бекренов, Семен Владимиров, Айсен Потаповыг ялж шигшээд “Будапешт-2016” ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Ахмеднаби Гварзатиловтой, Б.Бямбадорж эзэн орны Албан Аввакумов, Казахстаны Айден Тажигали, олимп, дэлхийн медальт Узбекистаны Иктиор Наврузовыг ялж шигшээд Буриадын Евгений Жербаевтай, Н.Золбоо Казахстаны Олег Болтин, Буриадын Балдан Цыжиповыг ялж шигшээд олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт Ираны Комейл Гасемитэй хүч үзнэ.

Түүнчлэн 92 кг-д ОУХМ Лувсандоржийн Төртогтох хүрэл медалийн төлөө, 79 кг-д “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат дагаж барилдахаар боллоо. 

Б.Од

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ганаа 2018-09-07 07:57:48
    5 болсон шүү
  • зочин 2018-09-07 07:56:14
    дан оросуудтай ингэж барилдана гэдэг сайн хэрэг наад олон ястны оросууд чинь ундсэндээ дэлхийн хэмжээний бехчууд шуу
    202.9.43.212
    Мэдэгдсэн Хариулах