“ДЦС-3” компанийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

“Дулааны цахилгаан станц-3” Төрийн өмчит хувьцаат компанийн түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, “ДЦС-3” ТӨХК-ийг Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах зарлигт, “Дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай хангаж, техник технологийн шинэчлэл, эдийн засгийн үр ашгийг тасралтгүй дээшлүүлж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн тус байгууллагын үе, үеийн ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилчднуудын хичээл зүтгэлийг үнэлж Монгол Улсын Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэж бичжээ.

Энэхүү зарлигийг уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг тус байгууллагын туганд хүндэтгэлтэйгээр зүүн өгч, батламжийг гардуулан 50 жилийн ойн баярын хурлаа хийж буй тус байгууллагын хамт олонд баяр хүргэж, үг хэллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2018-09-07 15:20:42
    Iim balai tsag ue unguruusun zuil hiihee bolildoo. naad odon chini hend heregeti um bee
  •  2018-09-07 13:14:32
    улиран баларсан СОЦИАЛИЗМЫН шангаа болимоор юм. бид хувьсгал хийгээгүй л байгаа вм байна. одо хувьсгалаа хийцгээе