“Нахиа” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудад үлгэрийн ном бэлэглэв
БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятад орныг танин мэдэх” соёл, аялал жуучлалын өдрүүдийн хүрээнд Монголын Хүүхдийн төв номын санд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа болов.
 
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ууганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул, БНХАУ-ын ӨМӨЗОрны Сонин мэдээ, ном хэвлэл, радио телевизийн товчооны дарга Мөрөн, ЭСЯ-ны соёлын зөвлөх, УБ дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Вей болон бусад албаны хүмүүс, мөн хүүхдийн зохиолчид, 21 аймгийн Соёлын төвийн номын санчид, уншигч хүүхэд багачууд оролцов.

Хөтөлбөрийн хүрээнд 2016 онд ӨМӨЗО-ны  Өвөр Монголын Багачууд хүүхдийн хэвлэлийн газраас эмхтгэн гаргасан “Монгол үндэстний амьтны тухай ёгт үлгэр”, 2017 онд  Дорно дахины 20 шилдэг үлгэр, мөн Дэлхийн сонгодог 20 шилдэг үлгэрүүдийг манай улсын ЕБС-ийн номын сан болoн нийтийн номын сангуудад хандивласан ба 2018 онд БНХАУ-ын алдарт зохиолч Шэнь Ши Сийгийн шилдэг 10 бүтээлийн эмхэтгэл болох “Дундад улсын одоо үеийн амьтны үлгэр” цуврал номыг Монгол Улсын нийтийн болон ерөнхий боловсролын сургуулиудын номын сан, зочид, төлөөлөгчид, хүүхэд багачуудад бэлэглэсэн юм.

 2017 оны 5 дугаар сарын 26-нд хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Санамж бичигт  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Соёл, урлагийн газар болон ӨМӨЗО-ы Сонин мэдээ, ном хэвлэл, радио телевизийн товчоо гарын үсэг зурсан бөгөөд энэхүү хөтөлбөр нь таван жилийн хугацаатай хэрэгжих юм.

Цаашдаа Монголын хүүхдийн зохиолчдын зохиол бүтээлийг орчуулж, хятадын хүүхэд багачуудын хүртээл болгох, хоёр орны хүүхдэд зориулсан уран бүтээл туурвидаг уран бүтээлчдийг (зохиолч, хөгжмийн зохиолч, зураач, хэвлэлийн дизайнер гэх мэт)  харилцан солилцох, хүүхдэд зориулсан ном хэвлэлд тавигдах шаардлага, стандартыг боловсруулах чиглэлээр туршлага судлах чиглэлээр үйл ажиллагааг өргөжүүлэх юм.



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.