О.Цасан-Охин шилдэг тоглогч болжээ
 
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд үргэлжилж байна.

Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр Макаогийн багтай 0:0-ээр тэнцэж, эрэгтэйчүүдийнхээ адилаар 7 оноотой хэсгээ тэргүүлсэн юм.

Тийнхүү Монголын эмэгтэйчүүдийн анхны үндэсний шигшээ багийнхан Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатны аварга болсноос гадна манай шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин шилдэг тоглогч боллоо.

Үндэсний шигшээ багийнхан анхны тэмцээнээ амжилттай давсан бол манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг 16 насны шигшээ баг 9-р сарын 15-23 өдрүүдэд Азийн Хөлбөмбөгийн Холбооны 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд хүч үзнэ.

Энэ тэмцээн мөн л түүхэндээ анх удаа Монгол улсад зохион байгуулагдана. Лаос, Энэтхэг, Хонгконг, Пакистаны шигшээ багууд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж өрсөлдөнө.

Харин эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хувьд Зүүн Азийн АШТ-ий 2-р шатны тэмцээн 12-р сард Гуамд болно. Тус тэмцээнд БНХАУ, Тайвань, Хонгконгийн шигшээ багууд манай улстай тоглоно.

Түүнээс өмнө буюу ирэх арваннэгдүгээр сард бас нэгэн томоохон тэмцээн хүлээж байгаа нь 2020 оны Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний сонгон шалгаруулалт байх юм.
 
Тус тэмцээн одоогоор хаана болох нь тодорхой болоогүй ч 11-р сарын 4-13 өдрүүдэд Монгол, Тайвань, Филиппин, Сингапур, Тажикистаны багуудын хооронд болно.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.