Жүжигчин Б.Навчаа, хуульч Р.Булгамаа нар ээжийгээ алдсан охинд туслаж байна
Хэнтий аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас хайртай ээжийгээ алдаж, хоёр дүүтэйгээ өнчирч хоцорсон охин Н.Уянгад жүжигчин Б.Навчаа, хуульч Р.Булгамаа нар туслахаар шийджээ.

Охины хойд эцэг Ц гэгч ээжийг нь үхэлд хүртэл нь зодож улмаар эмнэлэгт сэхээнд байж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг болжээ.

Харин үхэлд хүргэсэн гэх хойд эцэг нь өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явж байгаа бөгөөд хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзсэн байна. Тиймээс хаана хандахаа мэдэхгүй яваа охин,  жүжигчин Б.Навчаад захидал бичжээ.

Харин захидлыг нь уншиж үзсэн Б.Навчаа гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогч болсон охинд туслахаар шийдэж, хуульч Р.Булгамаатай хамтарч ажиллаж байгаа гэнэ. Хуульчийн хувьд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд бүх зардал мөнгийг нь жүжигчин бүсгүй хувиасаа гаргаж байгаа  ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зоригто 2018-09-10 07:51:14
    Наад Ц гэх нөхрийнхөө бүтэн овог нэртэй нь,зураг хөрөгтөй нь нийтэд ил гаргаж мэдээлээч ээ,хэзээ болтол ингэж үл бүтэх адгийн шаарнуудыг хаацайлах гэсэн юм бэ?
    107.77.161.8
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-09 11:42:46
    Навчаа Булгамаа хоёртоо баярлалаа. Сайхан сэтгэлийн үзүүрт сүү гэдэг. Та хоёрын үйлс бүтнэ ээ бүтнэ.
    66.181.180.175
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-08 08:14:14
    наад муу ц гэгчийг нь золбин нохой шиг гудамжинд буудаад л хаячихаач дээ ийм муусайн шааруудад хууль гэж нялцагнах хэрэггуй
    202.9.43.212
    Мэдэгдсэн Хариулах