БНСУ-д 18 мянга орчин монгол иргэн хууль бусаар ажиллаж, амьдарч байна
Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Хариуцлагатай аялцгаая” аяныг хоёр дахь жилдээ зарлаж байна.
 
Тус аяныг 2017 оны аравдугаар сард эхлүүлж байсан бол энэ жилийн аяныг өнөөдрөөс эхлүүлж, АНУ, БНСУ-ын Элчин сайдын яамдтай хамтран эхлүүлжээ.
 
БНСУ-ын Элчин сайдын яамын Консул “Монгол Улсын иргэд хамгийн ихээр зорчдог БНСУ-д албан ёсны тоогоор 46 мянга орчим Монголд иргэд амьдардаг юм байна. Үүнээс 18 мянга орчим нь хууль бусаар амьдарч байна.

Тиймээс “Хариуцлагатай аялцгаая” аяны хүрээнд монголчуудыг визний нөхцөлийг зөрчихгүй байх, визийг зориулалтын бусаар ашиглахгүй байх, цаашид БНСУ-д зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, цаг хугацаа шаардахгүйгээр хөнгөлөлттэй үйлчлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна” гэжээ.
 
Монголчуудын хувьд аяллын визээр гараад харлачихдаг тохиолдол их байгаа юм. Мөн визнийхээ хугацааг хэтрүүлэх, хууль бусаар оршин суух, бусдыг хуурч мэхлэх, хулга хийх зэрэг хууль бус үйлдлүүд их гаргадаг байна.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхлэн 2018-09-08 15:28:58
    Солонгос улсад ажиллахаас өөр аргагүй шүү дээ.монголд ажиллаад сарын цалин 400 гаас 600 хоол идээд л дотуур хувцас аваад дуусна.
    103.229.123.133
    Мэдэгдсэн Хариулах