Тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцохыг дэмжье
Өнгөрсөн сарын сүүлчээс эхлээд замын хөдөлгөөны ачаалал эрс нэмэгдсэн. Замын бөглөрөл түгжрэлээс болж бухимдсан иргэд олон. Өглөө ажилдаа цагтаа ирж чадахгүй, орой гэртээ харих гэж бараг хонох шахуу юм болж байна. Яг ачааллын оргил үе нь өглөө ажил эхлэх, орой ажил тарах гэдгийг хүн бүр мэднэ.
 
Гэхдээ энэ жил бүр арай илүү түгжирч байна. Түгжрэлийг янз бүрээр тайлбарлаж хэлэлцэх юм. Монголчуудын машины тоо ихсэж, хүн бүр машинтай болжээ. Замын том бүтээн байгууллалт хийгдэж байгаа болохоор түгжрэл үүсээд байна ч гэх.

Энэ жил томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийж байгаатай холбогдуулан гудамж замын ачаалал урд жилүүдээс маш их байгаа нь үнэн. Бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа энэ хугацаанд дугаарын хязгаарлалт дээрээ нэмээд ажлын таван өдөр тэгш, сондгойгоор нь явуулж яагаад болохгүй гэж хэрьээ энэ бүтээн байгуулалтын ажил дуусвал хэнд ашигтай бидэнд л ашигтай.

Уг нь замын хөдөлгөөнд автомашиныг тэгш сондгойгоор нь оруулахыг иргэд хүсч буй. Гэхдээ нэг хэсэг нь хүсэхгүй байгаа юм. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар зохицуулдаг юм байгаа биз дээ. Бусад өдрүүдэд явдгаар нь явуулах хэрэгтэй.
Харин тэгш сондгойгоор хязгаарлах тухайд нийслэлийн Засаг дарга судалж байгаа ч одоохондоо тодорхой хариу гараагүй байгаа гэсэн юм.
Ер нь дугаарыг нь хязгаарлаж, тэгш сондгойгоор нь зохицуулах нь зөв. Нийтийн унаагаа илүү явуулж, хүүхдээ өглөөдөө сургууль, цэцэрлэгт нь эрт хүргэж өгөөд оройдоо аваад байх боломж байгаа шүү дээ.

Гэвч унаатай иргэд өөрсдөө хүсэхгүй байгаа юм. Тэгсэн хэрнээ төр засгийг түгжрэлд буруутгана. Нийслэл болон Замын цагдаа дандаа ухарсан шийдвэр гаргах гэж улайрдаг. Замын хөдөлгөөнөө сайн зохицуулахад түгжрэл үүсэхгүй мэтээр цэцэрхэх иргэддээ нэгийг бодоод үзээч.

Тэгсэн хэрнээ түгжрэлээс болж их зүйлээрээ хохирч байгаагаа ойлгож байна уу. 

Монголчууд бид жоохон хүлцэнгүй байж аливаа зүйлд хүндэтгэлтэй хандмаар санагддаг. Бүгдээрээ автомашинтай хөдөлгөөнд оролцсоноороо хэн хохирч байна бид өөрсдөө л хохирч байна.

Түгжирч зогссоноороо бид эдийн засаг, стресс, бусад зүйлсээрээ хохирч байгаа нь үнэн шүү. Тиймээс түр хугацаанд улсын дугаарыг хязгаарлалттай тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцох нь зөв учраас дэмжье.


О.Сайхан
Оллоо.mn   
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-09-17 00:36:08
    Тэгш сондгой болгож болно гэхдээ түгжирдэггүй газруудаар хязгаарлах шаардлагагүй .Ж-нь их тойруу ,энх.т гүүрнээс урагш ,саппоро,батлан хамгаалах яамнаас цааш ....
  • уншигч 2018-09-11 12:59:12
    Хотод метро хэрэгтэй болжээ. 0 хэлбэрийн шугамтай байхад л болно доо.
  • Зундуй 2018-09-11 02:41:08
    Харин ч эсрэгээр нь дугаарын хязгаарлалтыг цуцлах хэрэгтэй.Дугаарын хязгаарлалт гэдэг юм хэрэгжсэнээс болж бараг айл болгон 2 машинтай болсоншд.
  • Зочин 2018-09-10 17:45:08
    180 хоног хагас жил машинаа унах нь. За тэгье. Харин 1. Авдаг бүх татвараа 50 % ил тод бууруулчих 2. Автобусаа 6.00 - 24.00 хүртэл саадгүй шудрага явуулчих
  • зочин 2018-09-10 09:40:17
    Тэгш ба сондгой хоёр дугаартай машинтай баян хүнийг яах вэ? Хүндийг жирийн ард түмэнд л үүрүүлнэ гэсэн үг байна даа. Ухаант О.Сайхан сэтгүүлч минь ээ!
  • Монгол хүнмохгол хүнийг 2018-09-10 03:04:32
    Хүлцэнгүй бай гэнэ үү чи хэн бэ
  • зочин 2018-09-10 02:57:49
    Олуулаа амьдарч сурмаар байна. Хүлээцтэй хандаж, бие биенээ хүндэлж, орк зангаа хаячихвал болохгүй ч юм байхгүйлдээ.
  • 123 2018-09-10 02:35:06
    ail bolgon 2 mashintai bochixnoo
  • Zochin 2018-09-10 01:29:55
    Түгжирэлийн 30 хувь нь таксинд явж байгаа оркууд. Эгнээ байр гэсэн ойлголт байхгүй шууд л хүн харвал хаанаас ч хаашаа эргэдэг.
  • жирийн иргэн 2018-09-10 00:49:12
    хэтэрхий даварч байна шүү
  • Zochin 2018-09-09 18:18:34
    Даварч байна шүү. Өөрөө хэдэн машинтай болоод ийм юм бичдэг байнаа. Эсвэл хуучин машины ченж байж болох юм. Өөр арга бод.
  • zochin 2018-09-09 15:54:49
    hunii erhiig yasan buduuleg zurchdug erhtei humuus be ydarsan bid mashin unah erhtei biz de
  • irgen 2018-09-09 12:00:26
    ehleeg 2tsag avtobusaar yavaad uzdee, suudalgui, hajuud n uner tanar n shuud hooj buulgana
  • зочин 2018-09-09 02:32:49
    уг нь дэмжиж бна.гэхдээ нийтийн тээврээ маш сайн бологчихоод ийм юм ярь даа
  • Дэмжинээ 2018-09-09 01:55:23
    Мэдээж дэмжинэ. Нийтийн тээврээр явцгаах хэрэгтэй шт, машин чинь явахгүй өдөртөө.
  • Zochin 2018-09-08 22:58:30
    Tatvar,daatgal & onoshilgoonii tulbur 50%buuruulj, mungiig maani butsaaj tulsun uyedee l iim yum yari
  • Байды 2018-09-08 17:03:17
    Би дэмжиж ба ээлжлээд саадгүй явж байяаа харин. татвар бусад зүйлээ тодорхой хувиар эргэж хар
  • baagii 2018-09-08 16:53:08
    yagaad ard tumniig dandaa daramtalj bdag uym be tumnii tuluu gesen yum yu ch hiihgui baij
  • Damn 2018-09-08 16:45:16
    Ooriinxoo bodoliig bitgii busdad Tulgaad bai. Zow buruug chi shiiddeg um bish. O.Saixan guai
  • Х.Баттулга 2018-09-08 16:05:31
    Монголчууд ихэнх нь замын хөдөлгөөнд "өрөөлийг явуулахгүй л байвал өөрөө явахгүй байх хамаагүй" гэдэг зарчимтай. Бүгд түгжрэлд зовох уу, ядаж ээлжлээд явах уу...
  • ШУДРАГА ЁС ҮЙЛЧИЛНЭ 2018-09-08 15:53:41
    Татвар даатгал хураамж үзлэг оншилгоо. 50 хувь буцаачих.ШУДРАГА БАЙХ ЁСТОЙ . ТӨР ДЭЭРЭМЧИН БАЙЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ
  • Zochin 2018-09-08 15:19:21
    Demjihgui tegvel bugdeeree mashingui bolei
  • zochin 2018-09-08 13:54:45
    DEMJIJ BNA
  • qwer 2018-09-08 13:04:18
    ur dungui shdee, 2 mashintai bolchino
  • Zochin 2018-09-08 12:52:50
    Za maluud mini tenegteed bgaarai. 6 sariin daraa gehed ail bur 2 mashintai bolj bur tugjine. Ternii orond neg havtgai deer bairlasan UB iin zamuudiig nuhen guur...
  • zochin 2018-09-08 12:07:38
    ylsiin ix xurald nad tuluwluguuguu urgun barix xeregtei kkk
  • Жэн 2018-09-08 11:50:16
    Зөв шүүү нэг дэлгүүр орох гэж 5 цаг болж байна очих буцах бөмбөгөр гэдэг дэлгүүр гэсэн
  • !!!!!!!! 2018-09-08 10:50:12
    ДЭМЖИХГҮЙ
  • zochin 2018-09-08 10:05:12
    дэмжинээ
  • Зочин 2018-09-08 10:00:07
    please no
  • ах 2018-09-08 09:52:29
    дэмжинэ
  • Termergen 2018-09-08 09:30:40
    zuv, tegnee eruusuu
  • bayar 2018-09-08 08:23:10
    hervee tegsh sondgoigoor hyzgaarlaad ehelvel mash olon humuus alban gazruud nemj mashin avaad zam tugjreltei deeree end tend mashin tavih ch gazargui bolno. B...
  • Бат 2018-09-08 06:35:29
    Зам өргөтгөх нэг чигийн урсгалаар явуулах эргэх буцах гарц гармыг нэмэгдүүлэх, огтолцлол уулзварыг давхар замаар шийдэх гэх мэт арга зам хайгаачээ дэмжихгүй...
  • Явахдаа хараал урсгаж  2018-09-08 06:19:05
    Хараал урсгаж чихэлдэж байснаас тэр нь дээр. Дэвжиж байна.
  • Харнууд 2018-09-08 06:06:42
    Түр хугацаа чинь бүр хугацаа болно.Бид хэрэглэгчид.Хэрэглэгчиддээ хандсан ямар ч ажил амжуулалгүй хоёр жил болчихоод одоо хэрэглэгч ээ хавчихаа л больчих.Үгүй
  • Hotiin irgen 2018-09-08 06:01:37
    Tegsh sondgoi yawdag boliy. Demjij bn.