Хамгаалах малгай өмсөөгүй мотоциклийн жолоочид хариуцлага тооцно
Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
 
Тухайлбал, тус хэлтсийн албан хаагчид замын хөдөлгөөнд улсын дугаар болон хамгаалах малгай өмсөөгүй оролцож буй мотоциклийн жолооч нарт арга хэмжээ авчээ.

Түүнчлэн мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, шалгалт хийж байна.

Цаашид тус хэлтсээс хамгаалах малгай өмсөөгүй мотоциклийн жолооч болон зорчигч, хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, түүний хажууд яваа зорчигч, бага насны хүүхдийг хамгаалалтын хэрэгсэлгүйгээр урд талын суудалд дангаар нь буюу өвөр дээрээ суулгаж явсан тохиолдол бүрт жолоочид хариуцлага хүлээлгэнэ.
 
Иймд жолооч та бүхнийг улсын дугаар болон хамгаалах малгай өмсөн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс уриалж байна.


 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.