“Цагаан могойн домог” жүжгээр будлиантай хайр сэтгэлийг хүүрнэлээ
 
Хятадын Өвөр монголын соёл аялал жуулчланы хүрээнд өчигдөр орой Соёлын төв өргөөнд Сычуаний жүжиг “Цагаан могойн домог” жүжгийг тоглож үзэгчдэд бэлэг барилаа. Энэхүү жүжиг нь мэргэжлийн уран сайханчдаас бүрдсэн дуулалт жүжиг юм билээ.
 
 Сычуань жүжиг нь Сычуань, Чүнчин зэрэг Хятадын баруун өмнөд газар нутагт өргөн дэлгэрсэн, “Царай хувируулах”, “Гал үлээх” зэрэг аргаар урлагийн дүр бүтээхээр дамжуулж, Хятадын соёлын түүхэнд өвөрмөц байр суурийг эзэлдэг. “Цагаан могойн домог” бол Сычуань жүжгийн сонгодог жүжиг болно.

Тус жүжигт хүний дүртэй болсон могой шулам Бай Сүжэнь болон жирийн хүн Шюй Шянь хоорондын будлиантай хайр сэтгэлийн үлгэрийг хүүрнэжээ.
 
Жүжгийн гол агуулгын хувьд гэвэл Цагаан могой баясгал хийн тэнгэрийн дагина болсныхоо дараа Гүйжы архадтай амрагийн харилцаа тогтоон тэнгэрийн хуулийг зөрчсөн байна. Тэгмэгц Гүйжы архадын зэрэг дэвийг бууруулан хүний хорвоо рүү илгээж, Цагаан могойг нууранд цоожилж орхино. Цагаан могой нугарч няцалгүй зугтаан хүний хорвоод очоод Гүйжы архадаа хайж явтал хуучин найз Хөх могой нь тааралдана /эрэгтэй/. Тэрбээр цагаан могойг сэмхэн хайрладаг байжээ. 

Тэрээр цагаан могойг тэнгэрийн ялтан болсныг мэдсэн учраас дагуул охин нь болж хувилж, Гүйжыг эрэхэд нь туслахаар болов.
 
Ингээд тэр хоёр Шиху нуураас Гүйжы архадаа олно. Харамсалтай нь архад нь Шюй Шянь хэмээх энгийн эр болсон байх агаад өөртөө тэнгэрт байхдаа Цагаан могойтой амрагийн харилцаатай байснаа санадаггүй аж. Хөх могой танилцуулж учрыг нь хэлснээр тэд эргэн харилцаагаа сэргээж гэр бүл болж үр хүүхэдтэй болов. Тэнгэрийн жанжид энэ хооронд цагаан могойг барихаар Фахайн удирдлага дор хүний хорвоод бууж ирэв.
 
Тэрбээр мэлхийн шулам Бомбо болон хувирч Шюй Шянийг өдөж амин сахиусаар нь цагаан могойг барих гэсэн арга нь бүтэлгүйтнэ. Түүнийг дахин өдөж архи уулган согтоож байгаад барихыг оролдоно. Цагаан могой архи уусны дараа жинхэнэ дүр нь илрэхэд Шюй Шянь айсандаа өндөр байшингаас унаж нас барна. 

Цагаан могой нөхрөө аврахын тулд амиа үл хайрлан Гурван дагины аралд хүрч билигт далдуу авчирна. Фахай ялагдахыг үл хүсэн Шюй Шянийг Алтан уулын сүмд гэрийн хорионд оруулна. Цагаан могой, Хөх могой хоёр нь тэр сүмд очиж, Шюй Шянийг аврахын тулд Фахайтай ширүүн тулалдаан хийнэ.

Цагаан могой тулааны үеэр төрж, аргагүй эрхэнд Хөх могойд хүүгээ өгнө.  Төрсний улмаас тамир нь барагдсан Цагаан могой тэнгэрийн жанжин Зыжиньд баригдснаар хайртай хос дахин харамсалтайгаар хагацна. Хөх могой тэдний хүүхдийг тэвэрч алс хол зугтааснаар дуулалт жүжиг өндөрлөв.







О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hyatadiin aldartai songodog jujguudiin n 2018-09-08 09:07:00
    Bayarlalaa. Ene ih sonin jujig. Songodog jujig. 900 jiliin nastai jujig, domog 2000 jiliin tuuhtei!