ӨМӨЗО-ы Бугат хот утаанаасаа салсан үлгэр жишээ хотуудын нэг
Нийслэлчүүд биднийг зовоож байгаа олон асуудлын нэг нь агаарын бохирдол байдаг.

Удахгүй утааны улирал утгаараа эхэллээ. Манайхан утаанаасаа сална гэж олон жил ярьж, олон тэрбум төгрөг зарцуулсан ч өнөөдрийн үр дүнд утаатай хэвээрээ л байна.

Гэтэл манайхтай хөрш зэргэлдээ улс орнууд уйгагзй хөдөлмөрлөсний эцэст хүсэл мөрөөдлөө биелүүлж, хорт утаанаасаа салсан бодит туршлага зөндөө байна.

Манай урд хөрш болох Хятад улс саяхан л агаарын бохирдлоосоо болж цэвэр агаар худалдаж авч байсан түүхтэй.

Тэгвэл Агаарын бохирдолтой тэмцэж чадсан үлгэр жишээ хотуудын тоонд Хятадын Бугат хот багтдаг байна. Уг нь Хятадын үйлдвэрлэлийн хөгжилтэй уялдан агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрээд байсан юм.

Үүнээс үүдэн Хятадад байгаль, дэлхий тэр байтугай хүмүүс амиа алдаж эрүүл мэндээрээ хохирсоор байв. Гэхдээ Хятадад агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээг зохистой авч чадсан хотууд ч бий. Үүний нэг жишээ бол Бугат хот юм.

Бугат хотын тухайд олон үр дүнтэй арга хэрэгжүүлсний дүнд агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулж чаджээ. Мөн цөлжилтөөс ч ангижирч чадсан байна. Тус хот нь Хятадын умард хязгаар, ӨМӨЗО-ны баруун хэсэгт оршдог, Өвөр Монголын хамгийн том аж үйлдвэрийн хот бөгөөд Хятад улсын хэмжээнд анхны ээлжит соёл иргэншлийн хот ажээ. 

Агаарын бохирдлыг бууруулахын тулд 5-н цогц арга хэмжээг авчээ.
  1. Аж ахуй нэгж, айл өрхийн уурын зуухуудыг хаан, нэгдсэн халаалтын системд холбож өгөх,
  2. Хорт утаа ихээр ялгаруулж байгаа хугацаа дууссан машиныг замын хөдөлгөөнд оруулахгүй байх,
  3. Хяналтын камер ажиллуулах,
  4. Үйлдэрүүдээс гарах бохирдолд тавих хяналтыг нэмэгдүүлэх,
  5. Санал гомдол хүлээн авах, зөвлөгөө өгөх утсыг ажиллуулах,
Эдгээр таван цогц арга хэмжээний дагуу томоохон ажлуудыг зохион байгуулж, хяналт шалгалтыг сайжруулан хууль зөрчсөн ААН, хувь хүмүүст арга хэмжээг аван ажилласанаар дараах үр дүнд хүрчээ.

Өвлийн улиралд нүүрсийг маш ихээр хэрэглэдэг учраас агаар нь их хэмжээгээр бохирддог байсан гэнэ. Иймээс агаарын бохирдлын асуудлаа шийдвэрлэхээр байгаль орчныг хамгаалах төсөл болон  агаар мандлын бохирдлыг цогцолбороор нь засах зэрэг төслийг зохион байгуулж, гол чухал сав газрын бохирдлыг засах болон ундны усны сурвалжийг хамгаалах ажлыг зохион байгуулав.

Тодруулбал, аж үйлдвэрийн бохирдлыг засах төслийг 267, нүүрс түлдэг уурын зуухыг 1358 ширхэг, нүүрс түлдэг цайны зуух, шорооны зуухан байгууламжийг 2048 ширхэг цэгцэлж, 307 задгай нүүрсний талбайг хааж гол чухал сав газрын 7 төслийг хэрэгжүүлснээр байгаль орчны чанар нь үр дүнтэйгээр сайжирчээ.

Мөн олон жил ашигласан хорт утаа ихээр хаяж байгаа машинуудыг хөдөлгөөнд оруулахгүй байхаар хязгаарлаж, хөдөлгөөнд оролцсон тохиолдолд өндөр торгууль ногдуулдаг болсон нь автомашинтай холбоотойгоор бий болдог агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлсөн аж.

Тэдгээр машинуудыг болон бусад агаар бохирдуулж байгаа хүчин зүйлсийг илрүүлэхдээ агаарт хяналтын камер байрлуулж агаар бохирдуулж байгаа хэмжээг нь тогтоогоод их байвал арга хэмжээ авдаг болсон нь агаарын бохирдлоо бууруулсан хамгийн том хүчин зүйл нь.

Хяналтын камерын тусламжтайгаар маш олон хуучин машиныг устгалд оруулж, утаа ихээр ялгаруулдаг жижиг үйлдвэр, уурын зуухнуудыг хааж, нэгдсэн сүлжээнд оруулсан бөгөөд энэ чиглэлээр хуулийн зөвлөгөө өгдөг, гомдол санал хүлээж авдаг утас ажиллуулдаг гэнэ.

Сүүлийн жилүүдэд эдгээр ажлуудыг эрчимтэй хийснээр 2014 онд 53.2 байсан агаарын бохирдол 2016 онд 78.5 болтлоо цэвэршсэн аж. Энэ бол агаарын бохирдлыг бууруулахад цаг хугацаа болоод хөлс хөдөлмөр шаардагддыг тус хотын  жишээ бэлхэн харуулж байгаа юм. 



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bugat 2018-09-11 02:34:56
    bugat niit 4 tom dvvreg bii gj helhed bolno ulaanbaaar shig jijig bish negt hoyrt end ger horoolol baihaa biliod udaj baigaa ard irged ni bayjih ni bayjsan
  • хотын иргэн 2018-09-10 04:43:30
    утааны буруутан нь гэр хороолол биш шүү.Монгол гэрээ адлаад байгаа хүмүүс 4 ханатайгаа цуг зайлаарай.Гол нь түлшээ боловсруулах, цахилгаан, газны хэрэглээг нэм....
  • Зөв 2018-09-09 10:37:48
    Гэр хорооллыг хотоос гаргаж байж л утаанаас гарна. Хотод амьдрахыг хүсвэл байр худалдаж ав эсвэл түрээсэл. Машин бол утаа хаяхгүй бол олон жил ч байж болно
    • Зөв 2018-09-09 10:39:22
      ӨМӨЗО-Ы БУГАТ ХОТод гэр хороолол байхгүй учраас утаанаас салахад амар байна. Гэр хорооллыг хотоос гаргаж байж л утаанаас гарна. Хотод амьдрахыг хүсвэл байр худа...
  • Зочин 2018-09-09 04:24:18
    ХЯТАДАД 11 ЖИЛЭЭС ДЭЭШ ХЭРЭГЛЭСЭН МАШИНЫГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛДАГГҮЙ ЮМ. МОНГОЛД Ч ГЭСЭН ТИЙМ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. АРАЙ ДЭНДҮҮ СЭГ БОЛСОН ЮМНУУД УТАА БААГИУЛААД ЯВАХИ...
  • ganaa 2018-09-08 11:07:53
    манай монгол хэзээ энэ утаанаасаа салах вэ сайд дарга нар аа.
  • зочин 2018-09-08 10:38:54
    хятадад хууль дурэм журамаа иргэд нь биелуулдэг байхгуй юу даа харин манайд бол еренхийлегч уих ын болон зг ын гишууд иргэд бугдээрээ зерчдег ялгаа нь энэ