“Авьяаслаг Монголчууд” шоу цэнхэр дэлгэцээр гарахад бэлэн болов
Үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг “Авьяаслаг Монголчууд” шоуны гурав дахь удаагаа үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.

Тодруулбал, есдүгээр сарын 16-ны ням гаригаас эхлэн Монгол ТВ-гээр хүрэх гэж байна. “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчийн шатны шалгаруулалт өнгөрсөн зургадугаар сард болж өндөрлөсөн билээ. 

Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн Реппер, продюсер Рокит Бэй, Хөтлөгч, продюсер П.Анужин, Жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис хаан одонт МУГЖ Г.Ариунбаатар нар ажиллаж байна.

Харин тус шоуны хөтлөгчөөр Б.Мандуул сонгогджээ. Б.Мандуул нь Монгол ТВ-ийн “Өнөө өглөө” болон “Наашаа Цаашаа” нэвтрүүлгийн хөтлөгч юм.

Дашрамд сонирхуулахад, “Авьяаслаг монголчууд” шоуны анхны ялагчаар С.Жамъяанхорол багштай “Эгшиглэнт чимээ” хамтлаг тодорч, 100 сая төгрөгөөр шагнуулж байсан. Хоёр дахь удаагийн “Авьяаслаг монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн ялагчаар “Нуугдсан эрдэнэ” хэмээх О.Энх-Эрдэнэ дуучин түрүүлсэн юм. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оюу 2018-09-17 04:29:29
    Анужин Ёс зүйгүй худлаа үлгэр домгийн гэгээрсэн дүр эсгэсэн хүнийг болих хэрэгтэй. Танай хамт олонг оюунлаг гэгээлэг гэж үнэлдэг байсан нь худлаа юм бна даа
  • Рок од уу 2018-09-10 08:08:31
    рокит бэй гэж Монгол хүн үү Монголийн авьяастаныг тодруулах бол Монгол нэртэй Монгол хүнээр ШҮҮЛГЭ шаардаж байгаа шүү Монголчууд ТЭНЭГТЭХ ЮМ
  • Зочин 2018-09-10 04:17:09
    Шүүгчдийн бүрэлдэхүүнээс Ундармааг хасмаар юмаа. Шал тэнэг хүүхэн б лээ ш дэ. Тийм юмаар шүүлгэхийг хэн хүсэх вэ дээ.