НӨАТ-ын сугалааны супер шагналын сан 125 сая төгрөг болж өсөв
НӨАТ-ын урамшууллын 2018 оны наймдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 16-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа есдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18327, 200 мянган төгрөгийн азтан 1827, нэг сая төгрөгийн азтан 176, 5 сая төгрөгийн азтан 24, нийт 20354 иргэн азтан болсон юм.

Харин супер шагналын эзэн тодроогүй билээ. Тиймээс энэ удаагийн тохирлын супер шагналын сан 125 сая төгрөг болж өсчээ.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Азтан 2018-09-11 05:14:07
    Сугалаа шударгаар явагддаг азгүй тахианууд минь баримтаа сайн бүртгүүл
  • ЭТ 2018-09-11 00:34:02
    Болиочээ, одоо 125 сая болгоод бас нэг дарга авах юм бнаа.
  • bbbbbb 2018-09-10 17:34:39
    az iweeg eee
  • зОЧИН 2018-09-10 08:28:10
    Буцаан олголт шударга биш явагддаг тэгж байхаар буцаан олголтоо нэмчих бараг л дотроо байдаг хүмүүс ньхошиж байна шүү дээ
  • Иргэн 2018-09-10 08:25:13
    Сугалаа шударга биш явагддаг.
  • Азгуй. Танилгуй иргэн 2018-09-10 08:19:08
    Шагналын дээд хэмжээг зуун мянга болго. Эс бол боль буцаан олголтоо нэм
  • Нөөт төлөгч 2018-09-10 04:07:17
    Наад сугалаа шагналаа болиочээ. Луйвар ш дээ. Буцаан олголтынхоо хувийг нэмэх хэрэгтэй ш дээ.