Арьсанд тустай долоон хүнс

1.       Тарвас

Тарвасын 90 гаруй хувь нь уснаас бүрдэх учир арьсыг дээд зэргээр чийгшүүлж хөгшрөлтөөс сэргийлнэ.

2.      Үхрийн нүд, нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ гэх мэт...

Эдгээр жимсгэнүүдэд антиоксидант-нар болон салхинаас арьсыг хамгаалах чадвартай эрдэс бодис их хэмжээгээр агуулагддаг.

3.       Лимон

Арьсыг илүү амьсгалуулж,гэрэлтсэн болгодог.

4.      Улаан лооль

Арьсны эсүүдийг хамгаалж,цус төлжүүлж,арьс залуу байхад гол нөлөө үзүүлдэг коллагены ялгаруулалтыг түргэсгэнэ.

5.       Яргай загас

Давтагдашгүй амттай хэрнээ эрүүл хооллоё гэвэл далайн гаралтайг сонгоорой. Тэдгээрийн дундаас яргай загас бол арьсыг чийглэг байлгахын зэрэгцээ омега3 нь арьсны тослогыг тэнцвэржүүлнэ.

6.      Ханборгоцой

Эрдэс бодис,витаминаар баялаг энэхүү халуун бүсийн жимс нь арьсыг үрэвсэхээс сэргийлнэ.

7.      Өргөст хэмх

Хавдсан нүдэн дээр хүйтэн өргөст хэмт тавьбал хавдар нь буурдаг шүү дээ. Харин өргөст хэмхийг хоолондоо хэрэглэснээр арьсыг нөхөн төлжүүлж,чийгшүүлдэг.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.