Хариуцах эзэнгүй, хийсэн хичээлгүй МҮИС

Монголын Үндэсний их сургууль гэж өөрийгөө зад рекламддаг статус томтой хувийн сургууль байна. Уг нь чанартай сайн боловсролтой бол реклам хэрэггүй баймаар санагдах юм.

Гэтэл МҮОН-тийн телевизээр “Оюунаараа брэндээ  хийж гоёцгооё” гэж улиг болтлоо цацсан сургуулийнх нь тухай дууг гурван настай хүүхэд бүр цээжилсэн байх юм. Ингэтлээ хүний оюун санаанд “хүчээр” нөлөөлж болох уу.

Энэ сургуультай холбоотой элдэв асуудал байнга гардаг. МУИС-ийн нэрийг ашиглаж олон улсад танигдсан, залилангийн аргаар нэр ашигласан гэх мэт асуудалтай.

2013 онд Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн асуудлаар МУИС-тай шүүхдэлцсэн ч хууль бусаар  сургуулийнхаа талд шийдвэр гаргуулж, их сургуулийг салбарын яамтай нь хамт нам дарсан гэх асуудлууд байнга яригддаг.
 
Түүнээс гадна иргэд болоод элсэгчдийг төөрөгдөлд оруулдаг. Монгол Улсын их сургууль мэтээр олонд ойлгуулж элсэгчдийг элсүүлдэг. Гэвч сургалт нь муу, чанартай боловсрол байдаггүй. Тэгсэн хэрнээ мөнгө ихтэй том сургууль юм шиг байгаа юм.

Хоёр жилийн өмнөөс эхэлж сургуулийн байраа өргөжүүлж, өмнөө олон давхар сургуулийн байр барьж байгаа бөгөөд энэ ондоо багтаагаад ашиглалтад оруулчих юм гэнэ.

Ер нь оюунлаг багш нарыг эгнээндээ элсүүлж, хөдөө томилолтоор явуулдаг гэнэ. Тухайлбал, ШУТИС, МУИС төгссөн хөдөөний оюунлаг залуусыг багшаар авч ашиглаж их юмаа хийлгэдэг.

Зун болохоор хөдөө орон нутаг руу нь явуулж оюутан элсүүлж ир гээд томилолт маягаар явуулчихдаг айхтар захиралтай юм билээ гэж хүмүүс ярьдаг юм билээ.
 
МҮИС гэх нэршил дээр нэлээд маргаан дагуулдаг тус сургуулийн удирдлагуудтай уулзахаар өнгөрсөн долоо хоногт сургуулиар нь орлоо. Хүсч байсан хариугаа авч чадсангүй. Ажлаа мэддэг хүн гэж алга.  Үүдний жижүүрээс нь эхлээд хүн будлиулна. Сургалтын менежер нь мэдэхгүй гэнэ. Олон нийттэй харилцах хэлтсээс нь сайн мэдэхгүй байна. Хүний нөөцтөй уулз гэсэн хариу өгөв.

Ингээд хүний нөөцийн менежертэй уулзахад тэрбээр “Манай сургуулийн нэр төрд санаатай халдаж байгаа увайгүй үйлдлүүд олон гарч байгаа. Удахгүй манайхаас хэвлэлийн бага хурал зарлана. Монголчууд У, Ү үсэг ялгаж мэддэггүй юмуу хаашаа юм бэ. Ийм асуудалд соён гэгээрүүлэх талаас яагаад хандаж болдоггүй юм болоо.

МУИС-т ирсэн албан бичиг андуурагдаад манайд ирсэн мэтээр гадуур тийм мэдээлэл гараад байгаа юм. Андуурагдаж ирсэн зүйл ерөөсөө байхгүй. Худлаа ташаа мэдээлэл албаар тараасан байх гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчид худлаа мэдээлэл тарааж байна. Энэ нэршил нэр томъёоны талаар манай захирал албан ёсны тайлбар хэлэх байх. Захирлаасаа асуугаад эргээд хариу өгье” гэх зэргээр өөрөөс бултуулж олигтой юм ярьсангүй.

Ямартай ч удахгүй хэвлэлийн бага хурал хийж, хэл ам болоод байгаа асуудлуудад хариу тайлбар өгөх байх гэдэгт итгэе.




 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сэтгүүлч 2018-09-17 05:06:59
    Энэ О. Саруул гээд сэтгүүлч худалдагдсан байна.
  • Мүис 2018-09-11 16:15:36
    Иргүү малнуудын ордог сургууль шүү дээ
  • Зочин 2018-09-11 06:49:59
    Энэ хөгийн сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалчихаач
  • Zochin 2018-09-11 04:04:59
    Хэцүүхэн эзэнтэй сургууль даа зайлуул
  • Munk 2018-09-10 06:55:00
    Muis ee l saijruulaxiig bod. Anxnii ix surguuli gexees chaasgui bolson shuu dee.
  • Хүн 2018-09-10 04:35:22
    Dotor n bagshilj l bailaa.esto ineedmiin surguuli sh dee.Ouytnii toogoo guitseehgue bol salbariig n haana genguut bagsh nar n sandrad duu nara hurtel surgasan
  • Бат 2018-09-10 02:48:20
    Монгол хэлний сан дундарсан бишдээ өөр нэр өгүүлэх хэрэгтэй шүү дээ Би ч МУИС төгсөгчдийн төлөөлөл нэрээ өөрчлөхыг дэмжмж байна
  • zochin 2018-09-10 02:47:56
    zalyychyydiin tsetserleg.
  • Зочин 2018-09-10 02:38:39
    за сүртэй юма. Харваас өөр нэртэй сургуулиуд л байгаа бздэ. дээр нь улсын сургуулиас материаллаг бааз сайтай. Оюутны сурах орчин сайтай сургууль блээ
  • Зочин 2018-09-10 02:34:08
    Юу гэж л андуурахав дээ. Тэр бол худлаа зохиомол яриа
  • !!!!! 2018-09-10 02:09:32
    МҮИС гэх сүржин нэртэй даржин сургуулийг хотоос гаргах арга хэмжээ аваа Цогзолмаа Сайдаа!!! Хотын төвд түгжрэл дээр түгжрэл сургалт муу ядхад!