Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж ном хурна
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:30 цагт: “Холидей Инн” зочид буудалд Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн чуулган эхэлнэ.

09:00 цагт: ГХЯ-нд “Монгол, Японы найрамдлын нийгэмлэгүүдийн хуралдай” болно.

10:00 цагт: Монголын Үндэсний музейд “Тал нутгийн соёл, шашны харилцаа ба үсэг бичгийн дурсгалууд: Монгол-Японы хамтарсан Бичээс төслийн 22 жилийн үр дүнгээс” үзэсгэлэнгийн нээлт болно.

10:00 цагт: “IBIS STYLES” зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Бие даан амьдрах эрх, үйл ажиллагааны менежмент” семинар болно. Утас:88210052

11:00 цагт: Радио, телевиз, медиа урлагийн их сургуульд сэтгүүлч Б.Саруулын “Өөрөөс эхлэх амьдрал”хэмээх энэхүү номын нээлт болно.

11:30 цагт: Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд улс төрийн хэлмэгдэлтэд өртсөн лам хуврагууд, төр нийгмийн зүтгэлтнүүдийн хойтын буянд зориулан ном хурна.

12:00 цагт: Сүхбаатарын талбайд Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт:  MN-Мэдээллийн төвд БСШУСЯ, их дээд сургуулийн удирдлагууд оюутны сургалтын төлбөрийн асуудлаар оюутнуудтай зөвшилцсөн талаар Оюутны зөвшилцөх хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд Дуучин Ш.Хүрэлбаатаын “Сурагч насны дурсамж” цомгийн нээлт болно.

14:00 цагт: "Дэлхийд тархсан Монгол өв" төслийн хэлэлцүүлэг ГХЯ-нд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.