Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжтой болгоно
Өнгөрсөн наймдугаар сард нийтийн тээврийн автобусны өдрийн дундаж хурд 20 км/ц байсан бол энэ сар гарсаар ердөө 6 км/ц болжээ.

Тиймээс түгжрэл бөглөрөлийг бууруулах ямар арга зам, боломж байгаа талаар  Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан  болжээ.
 
Тус хурлын үеэр замын хөдөлгөөний ачааллыг хэрхэн бууруулах талаар холбогдох байгууллагууд саналаа танилцуулж, эхний ээлжинд хотын даргын зүгээс Замын Цагдаагийн албанд чиглэл өгсөн байна. 
 
Хотын даргын өгсөн чиглэлийн хүрээнд ирэх энэ даваа гараг буюу өнөөдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө болон бага тойруугийн замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийг зорчуулахад хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэхээр болжээ.
 
Замын хөдөлгөөний эрчим огцом буурахад нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгах чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг холбогдох албаныхан мэдээлэл өгчээ. Уг нь суудлын автомашинууд нэгдүгээр эгнээ рүү орохгүй бол нийтийн тээвэр иргэдэд чирэгдэл үүсгэхгүй үйчлэх бүрэн боломжтой гэдгийг Нийслэлийн тээврийн газраас мэдээлж байна.

Тус газрын тээвэр зохицуулагч Д.Цэцэгмаа “Өнөөдрийн байдлаар 946 нийтийн тээврийн хэрэгслээс 870 нь үйлчилгээнд гараад байна.  Автобус түгжрээнд орвол хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх боломжгүй болдог. Жишээлбэл, 17.30 цагаас эхлээд Багшийн дээд орчимд замын ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл үүсдэг. Ингээд эхэлмэгц Энхтайваны өргөн чөлөө дагуу дараагийн автобусны буудлууд дээр ажлаа тарсан иргэд автобус удаан хүлээх болоод байгаа. 
 
Уг нь Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам дагуу суудлын авто машинууд нэгдүгээр эгнээ рүү орохгүй бол нийтийн тээвэр иргэдэд чирэгдэл үүсгэхгүй үйлчлэх бүрэн боломжтой. Зам тээврийн осол гарсан, зам хаасан нөхцөлд наашаа буюу хөдөлгөөн зохицуулагч руу холбогдох ёстой. Бид Замын хөдөлгөөний удирдлагын төвийн http://www.ubtraffic.mn/ сайтаас хаана замын ачаалал их байгаа, хаана осол гарсан гэх мэтийг байнга харж байдаг учраас замын нөхцөл байдлыг хараад жолоочид заавар өгдөг.

Түүнээс биш тухайн автобусны чиглэлийн дагуу зорчигч хүлээж байгаа учраас чиглэлийг өөрчилж болохгүй” гэсэн юм.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ь 2018-09-10 17:49:33
    Энэ 1р эгнээгээ болио жилийн хураамжийг нь төлөөд явдаг хүмүүс зөндөө бдг гэсэн шд
  • Ганболд 2018-09-10 12:50:42
    Автобусны чиглэлийг богино болгох хэрэгтэй байна. Толгойт-Баруун 4 зам, Улиастай -зүүн 4 зам, Баруун 4 зам-Зүүн4 зам,Зайсан- СБ талбай г.м. Тэгвэл хурдасна
  • зочин 2018-09-10 10:46:00
    Холбогдох удирдлага, замын цагдаагаас автобусны жолооч нарт замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцохыг шаардмаар байна. Энэ чухал шүү!
  • zzz 2018-09-10 07:14:44
    тэгээд байнга л баахан цагдаа ажиллаад байх юм болж бна уу? өөр арга алга уу? өглөө эрт бол 10-12 минутанд яваад ирдэг зайд орой бараг 60минут явж байж очиж бн...
  • po 2018-09-10 07:06:34
    autobusnii too 2dahin nemegdsen ym chin argagui shde 1 chigleld barag 5-6autobus zereg hooson shahuu yvahiin
  • иргэн 2018-09-10 06:24:36
    хэрэгжихгуй бна битгий худлаа чалчаад бай