Сагсчид ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ

FIBA 3x3 U18 Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, Малайз улсад зохион байгуулагдсан FIBA 3x3 U18 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг нийт есөн тоглолт хийснээс найман хожил байгуулж, тэмцээний хүрэл медалийг эзэд болов.

Манай баг тус тэмцэээний урьдчилсан шатанд Иран, Узбекистан, Хонконг, Гуамыг хожин үндсэн "B" хэсэгт орсон юм. Үндсэн хэсэгт Йордан, Индонез гэсэн Азийн шилдэг багуудыг дутуу гаргаж хожсоноор "B" хэсгээс нэгдүгээр байраар шалгарч, шөвгийн наймд Киргизстаны багийг 21:14 харьцаатай хожиж, хагас шигшээд шалгарчээ. Хагас шигээд сагсан бөмбөгийн ноён оргил улсуудын нэг Шинэ Зеландын багтай тоголж хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө хүчирхэг Катарын багтай тоглохоор болсон байна.

Ийнхүү манай улсын шигшээ хүрэл медалийн төлөө огшоосон маш гайхалтай тоглолтыг үзүүлж Катарын шигшээ багийг 21-15 харьцаатай дутуу гаргаж хожсоноор анх удаа оролцсон FIBA 3x3 U18 Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. 

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • багш  2018-09-10 11:20:50
    Баяр хүргэе. Улам их амжилт гаргаарай
    59.153.114.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2018-09-10 10:34:24
    Мундаг байна Амжилт
    202.179.24.42
    Мэдэгдсэн Хариулах
  • МЖЛ 2018-09-10 08:56:30
    Мундаг байна Амжилт
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2018-09-10 04:21:39
    их баярлалаа, сайн байна.ард түмнээ дандаа баярлуулж яваарай, залуус аа, та нар мундаг байна.
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-09-10 03:25:04
    Khuurkhun zaluuchuudad ukam ikh amjilt khusie.
    202.21.105.186
    Мэдэгдсэн Хариулах