Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болгосон юм.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн гэдэг.  Түүхийн хуудаснаа томоос том хар толбо болон үлдсэн гашуун дурсамж 1921 онд "Саж ламын хэрэг" гэгчээр эхэлсэн гэж түүхчид үздэг юм. 

1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсан бөгөөд цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ййййййййййй 2018-09-10 05:34:07
    за хэлмэгдүүл биз худлаа хүүхдүүд нь гэх дүр эсгэгчид улсаас байр мөнгө авч худлаа уйлахаа боль
    119.40.103.142
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-09-10 04:38:17
    МОНГОЛЧУУДЫГ ЭЛБЭГДОРЖтонгууд 1921 оноос ОРОС БУРИАДГҮЙ л янз бүрээр бужигнуулсан даа ХЭДИЙД БИД ДАРХЛААТАЙ БОЛЖ их хэлмэгдсэн нь буриад гэж ярихаа зогсоох ВЭ...
    202.9.43.236
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэнийг хүсэгч 2018-09-10 04:14:40
    Энэ хэлмэгдсэн болж жүжиглээд засгаас мөнгө аваад байгаа бэртэгчингүүдийг зогсоо.Авах ёстой нь хангалттай авсан байна.Зарим нь далимдуулж безнис хийдгээ боль......
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-09-10 04:03:27
    Төрийн хар хайрцагны бодлого гэж их гүрнүүдэд байдаг нэгэн үе бидний тогой дээр цахиур хагалсан үндэслэл ,буриадууд монголоо дагасан энэ л үүднээс ах нарын өс
    202.9.43.234
    Мэдэгдсэн Хариулах