Барилгачдын баярын барилдаанд П.Бүрэнтөгс арслан түрүүлэв

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойд зориулсан, “Магви” группийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан “Заан Тэрэлж”-д боллоо.

Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх тэргүүтэй улсын цолтой ес, аймгийн арслан цолтой 15, нийт 56 бөх хүч сорьсноос Увс аймгийн Давст сумын харьяат, улсын саруул сайжрах, үлэмж бадрах арслан Пүрэвийн Бүрэнтөгс зургаа даван түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын харцага Мягмарын Бадарч үзүүрлэв. Харин их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа.

Энэхүү барилдаанд түрүүлсэн бөх гурван сая, үзүүрлэсэн бөх хоёр сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардсан юм.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-11 05:19:11
    ямар нэг байгууллага, салбарын ой, мэргэжлийн баяраар бөх барилдуулахаа болимоор юм, нөгөө тэнэг бөхчүүд нь авах тусмаа улам шунаг сувьдаг болоод байх юм
  • зочин 2018-09-10 06:13:37
    муу зенег баянменхеес болж бехийн ергеенд бех барилдахгуй намрын нээлтийн барилдаан ч болохгуй бна улсаас авах юмаа авсан л баймаар юм шуналын хар тулам