Мөрийтэй тоглоомчдыг цагдаагийнхан саатуулжээ
Залуус мөрийтэй тоглоомонд донтож мөнгөө алдах тохиолдол гарсаар байна.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд мөрийтэй тоглож байсан хэсэг залуусыг цагдаагийнхан саатуулжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын хойд талын орон сууцанд хэдэн залуутай мөрийтэй тоглож байхад нь илрүүлсэн байна.

Мөрийтэй тоглоомыг С гэгч залуу зохион байгуулсан бөгөөд тухайн байрнаас олон тооны хасаа, хөзөр бусад эд зүйлсийг цагдаагийнхан хураан авчээ.  Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Тоглоомонд донтсон залуус гэр орныхоо үнэтэй эд хөрөнгө, байр машинаа ч барьцаанд тавиад тоглосон тохиолдол гарсаар байгаа тул цагдаагийнхан энэ мэтээр мөрийтэй тоглоом тоглогчидтой хатуу тэмцэж эхэлжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-09-11 09:23:23
    донтсон хүмүүсээ ШАР ХАДАНД байлгаж бай л даа
  • zochin 2018-09-10 10:25:16
    Hatuu gene? chingeltei duuregiin 5horoo 18r bairnii 1orts-nii urugtgul muriitui togloom togluulaad odoo bargal 2 jil bolloo, tsagdaa irej bsn daanch yagaachgui....
  • ннн 2018-09-10 06:43:38
    Хуультай болоод казиногоо нээгээч. Хүн гэдэг амьтан чинь тоглоно шүү дээ.