ФОТО: Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг билээ.

Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Мөн хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн зарим УИХ-ын гишүүн, улс төрийн намын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
 


 



Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын мэдээлснээр, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгын хүрээнд хэлмэгдэгчийн намтрын 40 гаруй судалгааны ном товхимол, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн намтрын товчоон” баримт бичгийн эмхэтгэл зэрэг 20 боть ном, 30,378 хэлмэгдэгчийн мэдээллийг багтаасан”Цагаан ном”-ын 1-4 ботийг хэвлүүлэн олны хүртээл болгосон байна.

Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач зээ болох 18 мянга гаруй иргэнд 16.3 тэрбум төгрөгийн нөхөх олговор, харин амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр/нөхөр болох 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгож нийт 357 иргэнд 3.3 тэрбум орон сууц болон түүнтэй дүйцэх хэмжээний буцалтгүй тусламж олгожээ.












Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жүжиг  2018-09-11 11:26:46
    Санжмятаваас бусад нь хүндэтгэл үзүүлжээ.Хэлмэгдэл нэртэй энэ эмгэнэлт жүжгээ одоо зогсоох цаг болжээ.Үүгээр далимдуулж улсаас мөнгө авах безнис дууссан байлгүй...
  • Энэ жүжиг хэзээ дуусах вэ 2018-09-10 08:06:20
    Эх орон ард түмнээ олигтой аваад явчихсан ч юм шиг, худлаа тонгойж бөгсөө тэнгэр харуулаад яахнав дээ