Зуслангийн эзэнгүй байшингуудыг тонодог залуусыг цагдан хорьжээ
Чингэлтэй дүүргийн нутаг, Шадавлин, Гүнт, Жигжидийн зусланд гарч буй айлуудыг эзгүйчлэн, эд зүйлсийг нь тонож хулгайлдаг байсан долоон залууг цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчилжээ.
 
Тэд нийлж өнгөрсөн зургадугаар сард 25 айлаас эд зүйл тоносон нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

Хэдхэн хоногийн өмнө тэднийг баривчлах үед цагдаагийнхан хувцсанд нь үзлэг хийхэд тусгайлан боловсруулж бэлтгэсэн, мансууруулах төрлийн бодис гарч иржээ.

Мөн шинжилгээ хийхэд дээрх бодисуудыг хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.
 
Тиймээс тэднийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлж, хулгайн үйлдлүүдийг нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд бүгдийг нь цагдан хорьжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • новш 2018-09-10 16:17:59
    хялбар аргаар амьдрах гсэн арчаагүй шаарууд Монголд ямар хэрэгтэй юм. Их засаг хуулийн дагуу хуруугий нь тасдах хэрэгтэй..
  • зочин 2018-09-10 10:50:58
    хооллох гэж яршиг шар хаданд аваачаад буудчих 1937 онд хумуусийг шилж буудаж болсон юм одоо хэнд ч хэрэггуй шааруудаар монгол дутахгуй байлгуй