Нийтийн тээврийн таван чиглэлд өөрчлөлт орлоо

Улиастайн гүүрний уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл авто зам засварын ажил хийгдэхтэй холбоотойгоор тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлийн замналд өөрчлөлт орж байна. Үүнд:
 

  1. Ч:12 “Ургах наран хороолол - Офицеруудын ордон” чиглэлийн үйлчилгээг зам хаагдах хугацаанд түр зогсооно.
  2. ХО:3“Городок - Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулна.
  3. ХО:4 “Тэрэлж-Баруун 4 зам” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулна.
  4. ХО:5 “Налайх - Офицеруудын ордон - МУБИС” чиглэлийн үйлчилгээг Налайхаас Баянзүрхийн товчоо хүртэл 9 тээврийн хэрэгслээр, Баянзүрхийн товчооны уулзвараас Уулын зам,Их монгол улсын гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зүүн 4 зам, МУБИС хүртэл 13 тээврийн хэрэгслээр 2 чиглэл болгон хувааж, үйлчилгээг зохион байгуулна.
  5. ХО:11 “Хонхор-Халдвартын эмнэлэг” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулахаар төлөвлөв.
 

Тус авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний 23:00 цагаас 09 дүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж хийх тул зорчигч та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.