Ерөнхийлөгч маргааш Владивостокийг зорино

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцоно.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүс оролцох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулганы үеэр  Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин зэрэг бусад орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд нартай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байна.

Энэхүү чуулга уулзалтад оролцох нь Монгол Улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтран ажиллах ихээхэн нөөц бололцоо байгааг ОХУ болон гуравдагч орнуудын төрийн болон хувийн хэвшлийн компаниудын төлөөлөгч нарт таниулах, дэлхий, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, бусад улс орны бодлого, байр суурийн талаар мэдээлэл авах чухал ач холбогдолтой юм.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-09-11 00:20:28
    Манай ерөнхийлөгчийг албан есны айлчлалд урьдаг улс олддоггүй энд тэндэхийн олон улсын форумд очиж л ганц нэг ерөнхийлөгчийг барьж авч зургаа татуулах юм даа
  • ZOCHIN  2018-09-10 14:08:15
    ERONHIILOGCH GANZAGA DUUREN IREH BIZDEE. BITGII ZEEL GUIGAARAI. AVILGACHIDIIN GEDES NUUD TOSOOD L ZALGICHIHNA. .
  • Зочин 2018-09-10 11:52:00
    Ерөнхийлөгчдөө амжилт хүсьеэ
  • зочин 2018-09-10 10:55:36
    тэргуун хатагтай баасангаа авч явах уу малгайтай ноосон цамцтай очиж хоер том гурний удирдагчийг доромжилсон хэрэгт унавдаа баасан загная гэвч хэлгуй юм даа
  • нэсаа 2018-09-10 10:54:10
    энэ хөөрхий боовон чихтэд москва орох хувь заяа үгүй юмаа. оросууд бузартана гээд нийслэл рүүгээ нэвтрүүлдэггүй байхөө
  • зочин 2018-09-10 09:59:45
    Путин нь хий дамжуулах хоолойн үлгэрээр Жонхуугийн толгойг эргүүлэн ШХАБ-д гишүүнчлэлээ жинхлэх тухай шахах нь ойлгомжтой.
  • Зочин 2018-09-10 09:38:43
    Гөлөг Энхболдыгоо аваад явж байгаа биз. Тэгэхгүй бол хэний өмнөөс юу ярихаа мэдэхгүй шараа болно шүү.