Далан давхрын шарилуудыг нүүлгэн шилжүүлнэ
Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 23 гэр хорооллын 20600 гаруй айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техник боломжийг бүрдүүлэх зориулалттай эрчим хүчний дамжуулах дэд станц барихаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/549 дүгээр захирамжаар дэд станцын барилгыг 70 давхрын оршуулгын газарт барихаар төлөвлөж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас барилга барих зурвас газарт орсон шарилыг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.

Иймд тухай байршилд талийгаач нь байгаа иргэн есдүгээр сарын 14–ний дотор холбоо барина уу гэж  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-11 03:15:01
    7 шахаж байгаа миний өвөө ,эмээ нар байгаа боловч одоо яг хаана байгааг нь олж чадахгүй болсон. Тийм болохоор яах вэ?
  • өвөө 2018-09-10 15:18:17
    Тэгэд хааш нь яаж шилжүүлэх юм. Талийгаачдынха газрын байршил нь орсон эсэхийг хэрэхэн яаж мэдэх юм. Буян компаниас цэцэрлэгжүүлэн,тохижуулах юм яриад бсан яасн...
  • Зочин 2018-09-10 14:48:09
    Зөвөө. Тэр замбараагүй газрыг цэгцлэх нь зүйтэй. Талийгаачдыг хүндэлж байгаа ч гэсэн хотынхоо төвд тийм муухай зохион байгуулалттай газар байх нь муухай.
  • chutgur 2018-09-10 13:18:38
    taliigaachiinhaa shariltai gazar bulaaldaj bh ch gej dee chaavaas