Уулархаг нутгаар хур тунадас орно
-Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, Хэнтийн уулсаар хур тунадас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна-

 
Улаанбаатар хотод үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 10-12 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.   Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг  нутгаар  7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.