Жүжигчин Б.Шинэбаяр, Г.Алтангэрэл нар Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ
Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл энэхүү баярын өдрийг тохиолдуулан БСШУСЯ-наас Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Шинэбаяр, Г.Алтангэрэл нарт “Соёлын тэргүүний ажилтан” цол хүртээжээ.

Мөн тус театрын Жижиг хэрэглэлийн эрхлэгчийн туслах Л.Отгонжаргал, тайз засалч Н.Батбаяр, Д.Энхбаатар нар Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан байна. Түүнчлэн УДЭТ-ын жүжигчин Г.Номуун, Маркетинг олон нийттэй харилцах албаны менежер Ш.Чандмань нарт Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан, Спортын Яамны хүндэт жуух бичиг гардуулжээ.


Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.