АТГ-ын дарга Х.Энхжаргал албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн үү
Албан тушаал наймаалцахыг санаархсан 60 тэрбумын хэргийг халуун цээжээрээ хамгаалсан, авлигачдын толгойг илдэг, авлигачидтай тэмцэж чаддаггүй мэтээр чичлүүлж байгаа АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал бараг бүтэн жил яригдаж байна.
 
Сүүлийн хэдэн сар бүр хүчээ авч түүнийг шахаж шавдуулан шахалтад оруулж байгаа нь илт. Ерөнхийлөгчөөс өгсүүлээд УИХ-ын зарим гишүүд ажлыг нь өгүүлэхээр шахсаар байна.
 
Бүр дараагийн дарга, дэд дарга нь хэн байх вэ, ямар хүмүүс ажиллах талаар “зураг” гаргасан байгаа тухай улс төрийн хүрээнд яригдаад эхэлжээ.
 
Харин энэ бүгдэд АТГ-ын дарга албан ёсны тайлбар хийгээгүй ч түүнийг өмгөөлж хамгаалж байгаа намынхан болон зарим улс төрийн албаны удирдлагууд бий.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт түүнийг албан тушаалаасаа өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл мэр сэр гарч эхлэв. Аргагүй эрхэнд ийм шийдвэр гаргасан гэх.
 
Тэгвэл АТГ-ынхан энэ мэдээллийг үгүйсгэж няцааж байна. Өчигдөр асуухад “Тийм зүйл ерөөсөө байхгүй. Өнөөдөр гэхэд шуурхай хурал хийлгээд алба хаагчдад баахан үүрэг даалгава өгөөд сууж байна. Өргөдлөө өгсөн юм байхгүй” гэв.
 
Зарим нэг УИХ-ын гишүүдийн ярьж буйгаар өнгөрсөн баасан гарагт ийм явдал болсон. Удахгүй албан ёсоор ил тодорхой болох байх гэжээ.

АТГ-ын дарга Х.Энхжаргал өргөдлөө өгч, даргын сэнтийгээсээ буух эсэхийг цаг хугацаа л харуулах бизээ

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-18 03:09:06
    АТГ байгуулагдаад авилга бүр ихэссэн авилгачдыг хамгаалдаг газар болж нийгэмд асар их хохирол учруулсан тул татан буулгах ёстой
  • Zochin 2018-09-12 02:46:34
    Tavag hooliig buunguut ni avaachaad hiichih mun ch ih ym medej baigaa hamgaalagchdaa???????????!!!!!!!!
  • ЗОЧИН 2018-09-11 15:32:26
    Н.ЭНХЖАРГАЛ ДАРГА АРАЙ ШАХАЛТАНД ОРЖ ӨРГӨДӨЛӨӨ ӨГӨӨГҮЙ БАЙЛГҮЙ .ТА АВИЛГАЛЧДАД БУУЖ ӨГЧ БАЙГААМ УУ БИТГИЙ БУУЖ ӨГ ТЭР ТУСАМ НЬ АЖИЛАА ХИЙ .
  • иргэн 2018-09-11 13:42:48
    Мууд муухай,муухайд улцан нэмэр гэгчийн үлгэрээр АТГ-ын хэрэг гэж юу байнаа,хайран татвар төлөгчдийн мөнгө,энэ газарыг татан буулгах хэрэгтэй,
  • иргэн 2018-09-11 11:36:20
    Намын болон УИХ-н, том дарга, мөнгөтэй хүнд үйлчилж долгинодог биш Ард түмэн Улс орны эрх ашгийн төлөө л ажилладаг хүн хэрэгтэй, ийм л хүн томилогдоосой
  • иргэн 2018-09-11 10:47:51
    АИХ,Бага хуралтай болохгүй бол болохгүй болсон.Энэ улс орныг чинь хэн удирдаад байна.Социализмд 3-үеийн түүх бичүүлж судалгаа явуулж төрд ажлуулдаг байв.
  • бодлын хулгайч 2018-09-11 09:48:01
    бүгд л ажлаа өгөх хэрэгтэй. бөөн мафи.
  • Монгол 2018-09-11 09:31:11
    Энхжаргал яах вэ? Гол нь МАФ-н эзэн урд зүгийн зээ М.Энхболдыг зайлуулах шийтгэх хэрэгтэй.
  • Х. Энхжаргал 2018-09-11 08:40:54
    За яах вэ дээ идээд уугаа л биз
  • зочин 2018-09-11 07:21:37
    Харь элэгтэн улсыг нь дотроос нь ялзруулж нурааж байхад түүнийг хамгаалаад суугаад яах юм бэ.Өөрөө түүнийг улайлгаж яадахгүй бол чаддагт нь ажлаа өгөө.
  • МБ 2018-09-11 07:12:11
    Юу ч хийхгүй зарим том хэргийг дараад байгаа нь үнэн шүү дээ
  • зочин  2018-09-11 06:21:25
    ажлыг нь зүгээр хийлгэчихгүй яах нь вэ гайгүй л хүн гэсэн дээ
  • Зочин 2018-09-11 06:05:40
    Авилгалчдыг хамгаалж, хаацайлдаг энэ нөхөрийг зүгээр нэг тавьж явуулж болохгүй. Харин ноцтой гэмт хэргүүдийг нуун дарагдуулсаны төлөө ял оноож, цээрлүүлэх хэрэг...
  • ZOCHIN  2018-09-11 05:47:59
    ZA YAHAVDEE ,BUGD L ADILHANSHDEE...IDEED L UUGAAD L
  • Khh 2018-09-11 05:28:07
    Ene teneg urgudluu uguuch!!!
  • зочин 2018-09-11 05:08:47
    Сайтуудаар худал мэдээлэл тарааж, ард түмний толгойг битгий угаагаач, АТГ-ыг татан буулгаад Улсын Мөрдөн байцаах албыг байгуулах хэрэгтэй.
    • ах 2018-09-11 06:28:38
      АТГ-ээг татан буулгах хүсэл ХҮСЭЛ,ЗОРИГ АВИЛГАЛЧИДАД байх болохоос жирийн мань мэтэд халгүй юм чинь байж байг ???
  • ? 2018-09-11 04:19:44
    М.Энхболдын гарын хүүхэлдэй болж нэр төрөө ингэж гутааж байхын оронд өргөдлөө өгөөд гарвал дээр юм биш үү дээ! Нэр төр гэж юм байгаа бол?
  • яаралтай шийдээчээ 2018-09-11 03:56:52
    Энхболд дарга намын дүрмээ үл тоож албан тушаалуудад мөнгөний хүмүүс тавьснаас болж мөн ч их гай тарьж байнадаа
  • хуульч 2018-09-11 03:39:44
    нэг ЕРӨНХИТЙЛӨГЧ гарч ирээд АТГ-ын дарга сольдог?? ЭЛБЭГДОРЖ гарч ирээд ЭНХБАЯРАА намнасан ?? сайд,дарга нар АТГ-Д ШАЛГУУЛААД ИРЭХЭЭР АТГ-ээг оролдоно шүү дээ??...
  • Zochin 2018-09-11 03:18:09
    Tavag hool daldar...
  • зочин 2018-09-11 03:06:12
    энэ төрийн тогтолцоог төрийн эргэлт хийж л өөрчлөх байх даа арай ч дэндүү байна шүү
  • Ard 2018-09-11 02:55:31
    Ene hudal medeelel bichdeg humuus naad yg idsen uusan Eruul mendiin salbaraa bicheech ee, dampuurch bn!
  • яана даа, харамсаж байна 2018-09-11 02:46:57
    МАН+АН ын мафижсан бүлэглэлийг устгаагүй цагт монголд хөгжил ярих хэрэг алга. АРД түмэн ядуурсаар, төр өрөнд дарагдсаар байх нь зөв үү?
  • зочин 2018-09-11 02:33:02
    Баталгаатай юм бичиж байлдаа. Хов живэнд ард түмэн чинь живж үхлээ.
  • цнд 2018-09-11 01:57:50
    энэ нөхөр ажлаа өгсөн ч бай үгүй ч бай оронд ни гарч ирсэн нэг юм адилдаа годилдоо байдал бахи байдгаараа л үргэлжлэх биз ээ яагаад гэвэл манан арилаагүй л бн ш...