Яармагийн замыг хэсэгчлэн хаана

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын хүрээнд зарим замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах юм байна. Тодруулбал,
 

  • Есдүгээр сарын 15-21-ний өдөр хүртэл Богд уулын арын зам урд урсгалын замыг,
  • Есдүгээр сарын 15-22-ны өдөр хүртэл Яармагийн зам урд урсгалын замыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.


Мөн Чингисийн өргөн чөлөөний урд урсгалын замыг 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл, Богд уулын арын зам хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, Яармагийн зам хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, Чингисийн өргөн чөлөөний хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна.
 

Түүнчлэн шаардлагатай үед “D” рамп гүүрийн дам нуруу угсралтын ажлын хүрээнд есдүгээр сарын 08-наас 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохион байгуулахаар ажиллаж байна гэж НАЗХГ-аас мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-09-12 06:46:48
    Zun ni hiihgui hicheel surguulitai davhtsuulaad ... humuus yumaa
    202.126.89.180
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-09-11 10:09:22
    Эрхэм дарга нараа. Одоо хаагаагүй байхад энэ зам чинь түгжрэл гэж найгүй байна. Хаахаар юу болох вэ? Ойлгомжтой. Ажил, сургуульдаа очих гэж өглөө 04:30 гарах уу...
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-09-11 09:18:31
    тэгүүл ажилаасаа хоцорч байгаа байгууллагын хохирол, иргэдийн хохирлыг барагдуулах талаар ажилла.
    103.229.123.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Хаах торгох саатуулах  2018-09-11 04:19:57
    Хаах хорих торгох нь гол зорилго болжээ. Замын хөдөлгөөнийг түргэсгэх, урсацаа сайжруулах, хаасан тохиолдолд хэрхэн зорчих талаар зөвлөнө гэж огт үгүй
    103.229.121.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-09-11 02:02:11
    50 иад жилийн өмнө хөдөөнөөс орж ирж байхад хаасан шороогоор явж байж билээ одоо ч хаасаар хойшид ч хаасаар хөөрхийдөө
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах