Аавгүй хүүхэд гэж үеийнхэндээ адлагдах ёстой юу

Хүүхдүүд ирээдүйд ямар хүн болж төлөвших нь гэр бүлийн суурь боловсрол, эцэг эхийн хүмүүжил харилцаа хандлагатай шууд холбоотой гэдэг.

Тиймээс таны тарьж ургуулсан үр жимс тань ямар байх нь таниас 100 хувь шалтгаална. Хүүхдээ хүмүүжүүлэх яах вэ, эхлээд өөрийгөө хүмүүжүүл. Таныг ямар байхыг үр хүүхэд тань яг дуурайна гэдэг үнэн үг шүү.

Өчигдөр цахим сүлжээнд нэгэн ээжийн сэтгэгдэл олон хүнийг эмзэглүүлж, элэг зүрхийг нь урсан юм.

Хүүг нь сагсан бөмбөгийн талбай дээр тоглосных төлөө “Аавгүй хүнтэй юу ч ярихгүй, зайл” хэмээн элдвээр доромжилж фэйсбүүк рүү нь чат бичсэн байсныг ээж нь олон нийтэд ил гаргажээ.

Аавгүй гэхээрээ хүүхэд бусдадаа адлагдах, элдвээр доромжлуулах ёстой юмуу. Арай ч дээ үнэхээр хэлэх үг алга. Одоо ингэж хэлж байгаа хүүхэд ирээдүйд ямар хүн болох вэ. 

Амьдрал сайхан муухай зүйлсээр дүүрэн байдаг. Тэр хүү аавтай байж байгаад аавыгаа алдсан ч юм билүү, эсвэл амьдралын элдэв асуудалд ээж аав нь тус тусдаа амьдарч байгаа ч билүү хэн мэдлээ.

Гэтэл өсвөр насны хүүхдийн сэтгэлзүй рүү ингэж дайрч давшилах аюултай биз дээ. Өнөөдөр элдвээр хэлүүлсэн хүү ямар нэгэн эрсдэлтэй алхам хийвэл хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ.

Тиймээс эцэг эхчүүд минь ээ эмх замбараагүй, эрээ цээргүй, элэг бүтэн амьдралдаа бардаж эрдэж байгаа давилуун хүүхдүүдээ жаахан даруулгатай хүмүүжүүлмээр санагдах юм. Зөвийг ойлгуулж бурууг тунгаадаг болгоё. Үхэл хагацал, өнчрөл зовлон байдгийг ойлгуулъя. Хүний хувь заяа ямар ч байх юм билээ. Зурсан зургаараа явдаг хойно, тэр хүү ааваасаа өнчирч хоцорсон ч юм билүү.
 
Хүний амьдрал ямар ч байж болно. Дардан шулуун явдаггүй юм. Юу ч тохиолдож болно. Магадгүй залуу насны ааг омгоор салж сарнисан хүмүүс байхыг ч үгүйсгэхгүй
 
Тиймээс залуусыг битгий сал, юу ч болж байсан хүүхдээ бодоод тэвч гэж шууд харанхуй зөвлөхгүй ээ. Тэр бол өрөөсгөл ойлголт юм. Анхнаасаа гэр бүл болох хүнээ хүүхэдтэй болохоосоо өмнө сайн судал, хамт амьдарч үз, хамт аялалд яв. Сайн төлөвлөж байж гэр бүл болох хэрэгтэй болов уу.

Эцсийн эцэст  та нар таарч тохирохгүйгээсээ болоод салж сарниад сэтгэл амар тайван байж болох ч хүүхэд ингэж хохирдог юм. Хөөрхийдөө зовдог юм.  Хүүхэд эцэг эхээ сонгож энэ хорвоод ирдэггүй юм шүү. Ямар ч хүүхэд аавгүй гэж үеийнхэндээ хэлж чичлүүлэх нь ямар олигтой байх вэ дээ.
 
Нөгөөтэйгүүр үйлийн муутайдаа хүн хань ижлээсээ өнчирч хоцордоггүй юмаа. Үхэхийн цагт хэн ч түрүүлж хумхын тоос болно. Үйл ирэхийн цагт хэн ч үхэл, өвчнийг сөрж зогсоож, амиа зогоож чаддаггүй юм. Бэлэвсэрч хоцорсон бэр, өнчирч хоцорсон эр гээд л өөлөх юмаа. Үгүй шүү дээ. Хүмүүний амьдралд ирж буцах нь хорвоогийн жам. Салсан юм биш сарнисан юм бишээ.

Халуун амь, бүлээн бие хагацсан байхад хар муу муухайгаар хэлж, үр хүүхдийг нь чичлээд яанам бэ. Хүн төрж, үхэх нь үнэн. Мөнхийн ус уусчихсан юм шиг аливааг тунгааж бодолгүй тогтож аждаггүй давилуун ярих онцгүй ээ.

Харин ч цаг хугацаандаа амьдарч байгаа даа талархаж, баярла.

Хэн нэгнийг чи аавгүй, чи ээжгүй, чи эцэг эхгүй гэж битгий гоочил сэтгэлзүй рүү нь сэлэм бүү далай. Амьдрал гэдэг чинь алаг эрээн л өнгө юм шүү.
 
Тиймээс хүүхдээ багаас нь хүнлэг, өрөвч, ухаантай нэгэн болгохын төлөө эцэг эхчүүд, эмээ өвөө, эгч ах нар өөрсдөө ухамсартай байя. Нийгмийн нэг хэсэг болж байгаа хүүхдүүдээ муу муухайгаар чичлүүлэх ёсгүй юм.




О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • humuujil  2018-09-12 03:05:12
    ur huuheddee ug ch helehgui omoorch osgood odoo diilehgui humuus zondoo baina, hun alsan hulgai deerem hiisen hoino tolgoigoo shaagaad nemergui shuu
  • зочин  2018-09-11 05:53:10
    Ер нь эцэг эхийн аль нэг нь байхгүй хүүхэд хүмүүжилийн ямар нэг доголдолтой байдаг. Энэ талаар нь хэлсэн юм байлгүй дээ
    • хариу 2018-09-11 06:17:18
      тийм байх албагүй. Тэр эцэг эхтэйгээ байгаа хүүхдийн хүмүүжилтэй байгаа нь аль вэ тэгээд, мессежээс нь харагдахгүй л бна шүү
  • Зочин 2018-09-11 05:35:23
    Монголчууд угаасаа үр хүүхдээ хүмүүжүүлдэггүй. Гадаа тоглож, гудамж метерлэсээр л өөрсдөө өсч том болцгоодог. Ядаж ном ч уншдаггүй ард түмэн шүү дээ
  • Зочин 2018-09-11 05:28:45
    Хар нялхаараа өнчин өрөөсөнөөр нь дайраад байгаа хүүхэд том болоод өрөвч зан чанаргүй үр хүүхэдээ хайрлахгүй хаяаад явдаг нөхдүүдийн өрөөсөн дугуй л болно
  • зочин 2018-09-11 04:56:29
    энэ зарим хүүхдүүдийн хүмүүжил арай л биш байнаа. Аав ээж нь хэт дураар нь байлгаж байна, хүнийг хүндлэх, айх, ичихээ мэдэхгүй, эрээ цээрээгүй байна.
  • гэрээ 2018-09-11 04:52:49
    Хажууд нь байж чадахгүй байж үр хүүхэд төрүүлүүлээд байгаа нь буруу ш дээ.
    • з 2018-09-11 05:12:44
      Үхэх нь тодорхой гээд хүүхэдгүй бай гэсэнтэй адил сонсогдож бн тэнэг ээ
  • Т 2018-09-11 03:41:21
    Монголоор дүүрэн өнчин хүүхдүүд бн. Бас салсан эр эм хүмүүс. Нийт гэр бүлийн 80% салж бна
  • Долгион 2018-09-11 03:24:27
    Эвий дээ хөөрхий элэг эмтэрч байна...Нээрээ л би яасан юм бэ гэж асууна ш дээ..Гэтэл ингэж хэлүүлэх гэж...
  • зочин 2018-09-11 03:01:57
    Эцэг,эх, багш нар хүүхдийн сурлага хүмүүжилд их анхаарах хэрэгтэй...Дэг журам сахилга баттай газар сайн бдаг л юм даа. Одоо ч өнгөрсөн хорвоо гэдэг л болоод бай...
  • зочин 2018-09-11 02:54:55
    Зөвхөн нөхрүүд биш эхнэрүүд ч гэр бүл салалтад илүү ихээр шалтгаан үүсгэдэг юм. Эрчүүд л хамаг бурууг үүрээд дуугай өнгөрдөг.
  • Zochin 2018-09-11 02:31:06
    Үр хүүхдээ ийм байдалд оруулчихаад завхайрч, хувийн жаргалаа илүүд үзэж явдагчууд үүнийг уншаасай . Тэдний сэтгэл зүрх үүнээс ч долоон дор юмыг туулж зүдэрч ба
    • Zochin 2018-09-11 11:59:08
      Би бас өнчин өссөн. Намайг дээрэлхэж гомдоодог хүүхэд мэр сэр байдаг л байсан. Үүнийг бүү тоо миний хүү. Сүүлд анзаархад тэд нэг их сайн яваа харагддаггүй ш дээ...