Сурагчдад “Замын хөдөлгөөний цагаан толгой” сэдвээр хичээл зааж байна

Замын цагдаагийн албанаас хүүхдүүдэд Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” аяныг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Замын хөдөлгөөний цагаан толгой” сэдвээр сургалт орохоос гадна хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах зүйлсийн талаар зөвлөмж бүхий номны хавчуурга бэлэглэж байгаа юм.

Түүнчлэн хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажилд жолооч, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж гарц гарамтай хэсгээр хөтөлж зам хөндлөн гарч байгаа, хүүхдийг зориулалтын суудал, хамгаалах бүс хэрэглэн тээвэрлэж байгаа эцэг, эх жолоочийг урамшуулан “Сайн жолооч” уриалгыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэх зэргээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Өчигдөр/09.10/  Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн бяцхан багачууддаа мэдлэг олгож, баярлуулсан ба уг аян есдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд үргэлжилнэ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.