Д.Цэдэнбалжир: Барилга баригдах явцад ямар нэгэн эрсдэл үүслээ гэхэд эргээд хариуцах эзэн байхгүй
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага тойруугийн 14 дүгээр байрны оршин суугчдын төлөөлөл Худалдаа хөгжлийн банкны захилгаар бариулж байгаа 31 давхар үйлчилгээ, орон сууцны байр бариулахыг эсэргүүцэж буй. Учир нь нар хаахаас эхлээд оршин суугчдын амар амгалан амьдрах эрхийг маш ноцтой зөрчиж байгаа гэж тэд үзэж байгаа юм.

Ингээд тус байрны оршин суугч Д.Цэдэнбалжиртай ярилцлаа.
 
-Танай байрныхан энэ баригдаж байгаа барилгыг бариулахгүй хэмээн тэмцэж эсэргүүцэж эхэлсэн асуудал юу болж байна?
 
-Бид холбогдох шаардлагатай гэсэн бүх бичиг баримтыг цуглуулж байгаа. Удахгүй шүүхэд хандана. Манай байртай тулгаад хашаа хатгасан, хашааны доогуур цухуйж байгаа хаяавч нь манай байрных. Өөрөөр хэлбэл, манай энэ байрны доогуур хонгил нүх ухсан байх жишээний. Тэгэхээр хөрсний нуралт үүсч байшин нурах аюултай биз дээ. Хуульчтайгаа зөвлөж байгаад шүүхэд гомдлоо гаргана даа.

-Оршин суугчид өмгөөлөгч авсан уу?

-Макс товерын хууль эрхзүйн хэлтсийн залуугаас тусламж авч байна. Бидний материал бүрдүүлэх зүйл дээр туслаж байгаа. Тэгээд шүүхэд хандаад эрүүгийн хэрэг үүсгэх үед бид нарт өмгөөлөгч авч өгнө гэсэн.

-Хөрсний шинжилгээ огт хийгдээгүй гэсэн. Үнэн үү?

-Хөрсний шинжилгээ хийсэн юм билээ.

-Энэ барилга хууль ёсны баригдаж байгаа юмуу. Эсвэл хууль бусаар баригдаж та нарын эрх ашгийг хохироогоод байгаа юу?

-Анхнаасаа харгис дураараа авирлаж Монгол Улсын барилгын хууль дүрэм, журам, шаардлага стандартуудыг бүгдийг зөрчиж барилгын зураг төсөл, техникийн даалгавараа гаргасан юм байна гэдгийг Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн дүгнэлтээр тодорхой болсон. Тухайлбал, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Байгаль орчны үнэлгээний тухай хууль, мөн Архитектор инженерийн орон тооны бус мэргэлжийн зөвлөлийн ажиллах журам зэрэг хэд хэдэн эрхзүй, зохицуулалтын олон заалтыг зөрчжээ.

Одоо гүйцэтгэж байгаа хөрсний хамгаалалтын ажлаас үзэхэд тус 14 байрны бүрэн бүтэн байдал, оршин суугчдын амьдрах орчин нөхцөлийн талаар хэн ч баталгаа гаргах боломжгүй байгааг харгалзан үзээгүй юм. Бид нар нэгэнт эхлүүлсэн энэ барилгын ажлыг зогсоож чадахгүй.

Тэгэхээр гурван санал гаргаж тавьж байна. Нэг бол орон сууцанд амьдарч байгаа иргэдийг аюулгүй орчинд адил хэмжээний байранд оруулж өг. 14 дүгээр байрыг бүхэлд нь дахин төлөвлөлтөд оруулж, суурин дээр нь баригдсан шинэ байраар солих, Оршин суугчид худалдахыг зөвшөөрвөл тэдэнтэй тохиролцсоны үндсэн дээр байрыг нь худалдаж авах гэсэн саналыг тавьж байгаа. Энэ хүмүүс судлаж үзье гэсэн. Түүнээс өөр хувилбар байхгүй.

-Оршин суугчдын зүгээс ямар санал, шаардлага гаргаад байгаа вэ. Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж үзсэн үү?

-Бид нар том мөнгө, хөрөнгөтөй банктай заргалдаад дийлэхгүй хүчрэхгүй. Тиймээс бидэнтэй зөвшилцөх хэрэгтэй. Бидний эрх ашгийг хохироохгүй байх ёстой.

Бид тус банкны дэд бүтэц хариуцсан захирал Хүрэлбаатар гэж хүнтэй уулзаж үзсэн. Тэр хүн хоёр юм ярьсан. Энэ хотын А зэрэглэлийн бүсэд их дэлхийн жишигт нийцсэн сайхан том ордон шиг барилга барина. Та нар эсэргүүцээд байх зүйл байхгүй гэсэн.

Манайхан хууль дүрэм ярихаар “Манайх банкны байгууллага бүх зүйлээ энэ “Рийверстөүн” компанийн захиралд хүлээлгээд өгсөн. Тэр хүмүүстэй ярь” гэж өөрөөсөө бултуулдаг. Тэгээд энэ компанийн ерөнхий менежер Өрнөхбаяр гэж хүнтэй уулзсан.

-Энэ барилгын захиалгач нь Худалдаа хөгжлийн банк бол гүйцэтгэгч нь “Рийверстөүн пропертис” компани болж таарч байна уу?

-Буух эзэнгүй буцах хаяггүй л барилга баригдаж байгаа юм шиг байна билээ. Хооронд нь зуучилж өгсөн зургаан хүн байгаа гэсэн. Дан гадаадын компаниуд зураг төслийг нь хийсэн юм билээ. Энэ зургаан хүн зөвхөн эдгээр компаниудын хооронд зуучилсан хувь хүмүүс юм билээ.

Тэгэхээр хэрвээ ямар нэгэн эрсдэл үүсч хүмүүсийн эрүүл мэнд амь насанд аюултай зүйл учирлаа гэхэд хэн ч хариуцлага хүлээхгүй юм байна гэж харагдаад байгаа. Энэ компанид ч хариуцах ямар нэгэн эд хөрөнгийн чадвар байхгүй юм билээ. Ямар нэгэн эрсдэл үүсвэл энэ зургаан хүн хар толгойгоороо хариуцах байх гэж бодож байна. Хятад, Хонконгийн компаниудтай холбож зуучлаж өгснөөрөө хариуцах болов уу.

-Доошоо гараж ухахыг нь эсэргүүцээд байгаа. Хэдэн метр ухна гээд байгаа билээ?

-Доошоо 15 м гүн ухах зураг төсөл нь гарсан юм билээ. Нэг компаниар бүх зүйлээ хийлгэхгүй. Гараж барихыг нь өөр нэг хятадын компани, үндсэн том барилгыг нь Хонконгийн компани гэх мэтээр өөр өөр компаниуд барьж байгаа юм гэсэн. Одоо дэд бүтцийн эрсдлийн нөлөөллийн үнэлгээ хийлгэж байгаа. Орчиндоо ямар нөлөө үзүүлэх юм, барилга барьсны дараа ямар байх талаар үнэлүүлж байна.

-Айлуудад нөхөн төлбөр нэрээр мөнгө өгөхийг оролдсон гэлүү?

-Тийм. “Рийверстөүн” компанийн ерөнхий менежер долоон айлд нөхөн төлбөрийн гэрээ өгсөн байна билээ. Бид яалаа гэж амьдрах орчин, амь насаа гуравхан сая төгрөгөөр үнэлэх вэ дээ. Төрийн байгууллага, хууль хүчний байгууллагад хандаж болохгүй. Барилгын ажил хийхэд саад болохгүй байхыг хүсч нөхөн төлбөр нэрийдлээр мөнгө өгч ам хаах гээд байгаа юм.

Оршин суугчид янз бүрийн саналтай байгаа ч бид нэгдэж чадаж байгаа шүү.









О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-09-11 07:15:49
    монголд ер нь болж бутэж байгаа юм гэж бна уу дандаа л хэруул зарга еренхийлегч уих ын хэрэг алга засгийн газар бол одоо байхаас яахав
    202.9.43.212
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-09-11 06:58:07
    ХХБ-ны ард Ориг төвд гаралтай Оркуудын бөөс жанхуу байхад ард түмэн яаж ч чадахгүй!!! Болгоомж, сонор сэрэмжтэй байхгүй бол энэ хэл ам хийгээд байгаа хүнийг жан...
    66.181.167.194
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-09-11 04:56:56
    HUdaldaa hegjliin Bank shuud hariutslaga uurehestoi gej bodoj baina , Bank busdiin ami nas eruul mend,ed herengiin emne hariutslaga huleej geree baiguulah esto...
    122.201.21.19
    Мэдэгдсэн Хариулах