93 дугаар сургууль “Монгол ёс заншлын өргөө”-тэй болов

Үндэстэн бүрийн бусдаас ялгарах шинж нь хэл ярианаас илүүтэйгээр түүх, ёс, зан заншил байдаг. Түүнийгээ хойч үедээ өвлүүлэх нь хүн бүрийн үүрэг гэж хэлж болох ч сүүлийн жилүүдэд монгол ухаан, өв соёлоо хайрлан хамгаалах талаар хүүхэд багачуудад олгодог суурь боловсрол үгүй болсон гэж хэлж болно.

Тэгвэл Баянгол дүүргийн “Лаборатори 93” дугаар сургууль “Монгол ёс заншлын өргөө”-тэй болж байгаа юм байна. Тус сургууль дүүргийн засаг даргатай байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээндээ уг өргөөг байгуулахаар тусгаж улмаар сурагчдынхаа эцэг эхчүүдийн дэмжлэгтэйгээр байгуулж эхэлжээ. Тохижуулалтын ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд  тусгай хөтөлбөр боловсруулж сурагчиддаа монгол гэр барих, буулгахаас эхлээд ёс зан заншлын талаарх бүхий л зүйлийг зааж сургахаар төлөвлөсөн гэж тус сургуулийн захирал П.Хувьзаяа хэллээ.









Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.