СТАТИСТИК: Монголчуудын дундаж цалин нэг сая 25 мянган төгрөг

Үндэсний статистикийн хорооноос оны эхний найман сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.

Монгол Улсын дундаж сарын цалинг Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэж боловсруулдаг байна. Энэхүү тайланд 2018 оны хоёрдугаар улиралд нийт 39.7 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 636.5 мянган ажиллагчид хамрагджээ.

Эдгээр ажиллагчдын 46.9 (7.4%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай, 135.8 (21.4%) мянга нь 240 001-500 000 төгрөгийн цалинтай, 225.6 (35.4%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай, 114.7 (18.0%) мянга нь 900.001- 1.300.000 төгрөгийн цалинтай, 28.8 (4.5%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай, 84.7 (13.3%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240 000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 3.5 мянгаар, 240 001-500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5.3 мянгаар, 700 001-1300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 18.6 мянгаар, 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5.6 мянгаар, 1500 001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 3.3 мянгаар тус тус нэмэгджээ. Харин 500 001-700 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2.0 мянгаар буурчээ.



Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл Хангайн бүсэд 890.9 мянган төгрөг, Төвийн бүсэд 856.4 мянган төгрөг, Зүүн бүсэд 740.3 мянган төгрөг, Баруун бүсэд 648.9 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 134.7-376.7 мянган төгрөгөөр бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 121.7 мянган төгрөгөөр их байгаа юм.

Сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.5 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 612.6 мянган төгрөг байна.

Харин тооны бүлгээр авч үзвэл 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 634.5 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 804.6 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 897.0 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.5 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.3 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 545.7 мянган төгрөг буюу хамгийн бага байна.



Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 59.0 (6.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 27.2 (2.7%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Дундаж цалин өмнөх оны мөн үеэс 59.0 (6.1%) мянган төгрөгөөр өсөхөд хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт ажиллагчдын цалин 58.1 (8.3%) мянган төгрөг, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 112.0 (8.7%) мянган төгрөг, уул уурхай, олборлолтын салбарынх 246.5 (11.1%) мянган төгрөг, мэдээлэл, холбооны салбарынх 106.1 (11.5%) мянган төгрөг, барилгын салбарынх 122.9 (14.6%) мянган төгрөгөөр, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 178.9 (20.7%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 134.7-174.8 мянган төгрөгөөр их байна. Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх 746.5 мянган төгрөг, төрийн бус байгууллагад ажиллагчдынх 832.2 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагчдынх 780.9 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 478.8 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 193.4-546.8 мянган төгрөгөөр бага байна гэж статистикийн тайланд дурджээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • u 2018-09-19 04:06:44
    Statistk xudal medee damjuulj b.a
  • Hudlaa shaa 2018-09-14 13:17:06
    Bain Bain yaah gej hudlaa shaadiin
  • уншигч 2018-09-13 14:21:38
    Цалин ийм ендер байгаа юм уу. Багш нарын цалин яагаа ч vгvй байхад. Ямар мэргэжил ендер цалин авч байнаа?
  • иргэн 2018-09-13 10:27:50
    Монголыг идэж байгаа хэдхэн өрхийн цалинг нийт ард түмэнд хуваагад л имй өндөр тоо гарч байгаа. Тэд яаж амьдраад байна
  • zochin 2018-09-13 09:46:57
    Turiin albani tsalin yahaaraa nemegddegim. Tur n tsalingaa nemeegui bhad. Ta nar helj bgaa yumnihaa uchrig n medej bn uu. Tailbarlah heregtei bolj dee
  • zochin 2018-09-13 05:59:47
    sard 10-50 sayiin tsalintai zahirluud turiin companiudad baidag. Tsalingaas gadna baahan uramshuulal, butsaltgui tuslamj,gadaad tomilolt....
  • ЗОчин 2018-09-13 03:31:36
    20 мянган хувьсагчид оруулж бодохоор ийм тоон үзүүлэлт гараад бгаа юм болов уу? даа.
  • зочин 2018-09-12 12:48:53
    энэ яааж бодохлоороо ийм том тоо гардаг бна аа.Минийх 620000,эхнэрийн 500000 нийлээд 1,120000 байдаг.Манай өрхийн дундаж 550000 бна шүү дээ
  • Зочин 2018-09-12 12:14:27
    Гончигдорж УИХ-д байхдаа Статистикийн Хороог найз Мэндсайханаараа удирдуулж төр барьж байгаа намын талыг магтан дуулж худал мэдээлэл тараадаг болгосон.
  • иргэн 2018-09-12 11:34:38
    Зүгээр арифметик дундаж гаргасан бол наад тоо чинь юу ч хэлэхгүй. Жигнэсэн дундаж гаргаад үз дээ
  • акаа 2018-09-12 09:03:14
    статистикийн мэдээлэлээ ядаж зөв гаргаж сурахсан
  • ЗОЧИН 2018-09-12 07:43:40
    ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААГААД БАЙХ ЮМ. БОДИТОЙ МЭДЭЭЛЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ.
  • энэ үнэн үү 2018-09-12 05:57:44
    загас агнуурын мэргэшсэн ажилтных 545.7 мянган төгрөг буюу хамгийн бага байна.
    • zochin 2018-09-18 15:08:57
      Dundaj tsalin cay gartsan gj yaj tegj hudalaa hutsatsgaj chadaj bnaa ydaj cay tog.nii tsalin awdag bol sxan l bna hulgaich nar hudlaa dongocxoo bolimoor ym