МУГЖ Н.Төмөрхуяг таалал төгсчээ
“Ухаарч амьдрах хорвоо”, “Насны намар” зэрэг уран бүтээлээрээ ард түмний сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Намдагийн Төмөрхуяг таалал төгсчээ. Энэ талаар УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од нүүр номондоо "Хайран сайхан дуучин ах маань Тэнгэрийн оронд дэвшжээ.
 
Насны намар гадаа ирэхэд
Нартын жамыг ухаарах юм даа хэмээн өөрийнх нь дуулдаг шиг гашуун мэдээг сонсох ямар хэцүү байв аа...Гүн эмгэнэл илэрхийлье" хэмээн  бичжээ.

 
 

 
Намдагийн Төмөрхуяг нь 1959 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо төрж, 1967-1974 онд Өндөрхаан хотын 8 жилийн дунд сургууль, 1974-1977 онд ХАА-н Техник мэргэжилийн сургуульд трактор комбайнчны мэргэжлээр тус тус төгссөн. Улмаар 1977-1979 онд аймгийн ТУГазарт жолооч, 1979-1982 онд ардын армид цэргийн албанд, 1983-1990 онд АДБ-ийн Хан Хэнтий чуулгад дуучин, 1971-1993 онд УБ хотын Хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн “Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон юм.

Тэрээр 1987 оноос Монголын радиогийн алтан фондонд “Амьдрал хайр дээр тогтдог”, “Саа мөнгөн хэрлэн”, “Халхын сайхан хүүхнүүд”, “Зүүдэн бороо”, “Насны намар”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж”, “Зүүдэлсэнгүй явлаа”, “Ханийн минь нутаг”, “Өр өвтгөх юм бүхнийг дуул” дуунуудаа бичүүлж ард түмний хүртээл болгосон нь эдүгээг хүртэл эгшиглэж ард түмний сонорыг мялаасаар байгаа юм.

Түүний уран бүтээлүүд Монголын радиогийн “Цагаан лавай” , “Морин хуур” наадмын тэргүүн, дэд тэргүүн шагналуудыг удаа дараа хүртсэн төдийгүй Монголын орчин цагийн дууны урлагт томоохон хэмжээний шинэчлэлт өөрчлөлтийг хийсэн билээ.



Намдагийн Төмөрхуягийн дуу хөгжмийн урлагийг хөгжүүлэх үйлсэд оруулсан онцгой хувь нэмэр, авъяас чадварыг үнэлж 1989 онд МХЗЭ-ийн Төв хорооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2006 онд Монголын Авъяастны төлөө холбооноос “Монголын Ард Түмний Гавъяат дуучин” 2011 онд “Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одон” "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан", 2014 онд "Монгол Улсын гавьяат жүжигчин" цол тэмдгээр тус, тус шагнаж байжээ.





 
Талийгаачийн монголын урлагт оруулсан үнэтэй хувь нэмэр болон уран бүтээлүүд ард түмний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Гүн эмгэнэл илэрхийлье.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • туяа 2018-09-18 08:51:39
    ум сайн амгалан болтугай тайван нойрсдоо
  • Номин 2018-09-13 12:56:25
    Ум сайн амгалан болтугай
  • Эрдэнэбилэг 2018-09-13 08:18:34
    Уянгалаг сайхан аялгуутай дуунууд нь сэтгэлд зүрхийг минь догдлуулдаг билээ. Ум сайн амгалан болтугай.
  • . 2018-09-13 05:50:00
    Ум Мане Бад Мэ Хум!!!
  • иргэн 2018-09-13 04:05:18
    Сайхан дуулсан дуунууд нь хэзээ ч мартагдахгүй ээ. Тэнгэрийн орондоо тавтай морил доо. УМ МАНИ БАДЬ МИ ХУМ ! УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ !
  • moog 2018-09-13 03:48:50
    amgalan orshikh boltugai
  • Zochin 2018-09-13 03:41:00
    Um sain amgalan boltugai
  • ЗОчин 2018-09-13 03:19:59
    УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ...
  • ZOCNIN  2018-09-13 02:58:10
    SAHAN DUUCNIN BSAN UM MAANI BADMI HUM OOR NEG DUU SAIHAN DUU HAIRIIG BULAAX SHIDTEI TORSON OYUNANAA BUSGYI ORCNLON HORWOO DEER ORI GANTSHAN YUM SHUU DEE HO .....
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Донойжавын Халтар  2018-09-13 02:43:09
    Уянга нэгтэй өсөж Аянга нэгтэй явсан Анд минь Тнгэрийн орныг зорьсонд Гүн эмэгнэл илэрхийлье УМ МАНИ БОДЬ МИ ХУМ
  • Зочин 2018-09-13 02:13:05
    Ум сайн амгалан болтугай.
  • Зочин 2018-09-13 02:10:30
    Ум сайн амгалан болтугай.
  • Бат 2018-09-13 01:38:22
    Ум сайн амгалан болтугай