Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: БОАЖЯ-ны “Хаан” танхимд “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

09:00 цагт: БСШУСЯ-нд “Хөдөөгийн суурь боловсролын чанарыг ахиулахад МХТ-ийг оновчтой ашиглах” төслийн нээлтийн нээлт болно.

09:00 цагт: ШУТИСийн Номын санд “Усны салбар дахь ТББ-уудын үүрэг оролцоог хөгжүүлэх нь” уулзалт ярилцлага болно.

10:00 цагт: “Blue Sky” зочид буудалд “Өдөр Тутмын Сонинуудын Форум 2018” арга хэмжээ эхэлнэ.

10:00 цагт: ХААИС-ийн төв байранд Агроэкологийн сургуулийн 60 жилийн ойд зориулсан хүнсний ногоо, цэцэг жимс, модлог ургамлын үзэсгэлэн худалдаа эхэлнэ.

10:00 цагт: Нийслэлийн Боловсролын Газар 605 тоот Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын хүүхэлдэйн киноны нээлт болно.тас:88029087

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд Харилцаа, холбооны зохицуулах хорооноос “Фейсбүүк” компанийн төлөөллийн Монгол Улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Улаанбаатар хотын Нийтийн төв номын санд Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас “Миний анхны робот-3” сургалт, арга хэмжээ зохион байгуулна.

12:00 цагт: “Оюу Толгой3 компанийн төв байранд Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс Оюу толгойн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтэд Ерөнхий сайд болон УУХҮ-ын сайдаас өгсөн хариуг танилцуулна.

13:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл хийнэ.

15:00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д Академич, гавъяат хуульч Ж.Амарсанаагийн санаачилгаар бүтээсэн “Гэрээ”, Монголын өмгөөлөгчдийн холбооноос эрхлэн гаргасан “Өмгөөлөгч” гарын авлага, “Хөрөг найруулал” /тэргүүн дэвтэр/” шинэ бүтээлийг олон нийтэд танилцуулна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.