“МОН-30” цахилгаан автобусыг энэ сарын 30-нд хүлээлгэж өгнө

“Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”-өөс байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, эдийн засгийн өндөр үр ашиг бүхий “МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг үйлдвэрлэж нийлүүлэх, саналыг ЗТХ-ийн сайдад хүргүүлсний Засгийн газрын тогтоол батлагдаж гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээнд заагдсан хугацаа дууссантай холбогдуулан ЗТХ-ийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг газар нь очиж ажиллан гүйцэтгэл үр дүнтэй танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

“МОН-30” загварын цахилгаан автобусны угсралтын ажил гэрээнд хэрхэн хийгдэж байгаатай ЗТХЯ-ны мэргэжилтнүүд удаа дараа танилцаж ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг өгч ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 11 ажил төлөвлөснөөс ажлын гүйцэтгэл 40 орчим хувьтай байна.

Автобус хүлээлгэн өгөх хугацааг “Монгол машин индустриал” ХХК-ийн зүгээс 2018 оны 09 сарын 30-ны өдрөөр сунгаж өгөх хүсэлт тавьсаныг энэ үеэр шийдвэрлэж хугацааг нэг сараар сунгалаа.

Дэд сайд Л.Халтар “Автобус угсралтын суурь бааз зөв тавигдаж, урьдчилсан бэлтгэл ажлыг сайн хангасан байна. Гол нь сунгасан хугацаандаа угсралтын ажлыг бүрэн гүйцэд, чанартай хийж хүлээлгэн өгөх шаардлагатай. Одоогийн байдлаар төлөвлөсөн ажлууд нэлээд хоцрогдолтой явна. Тиймээс ажлаа эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэй”-г үүрэг болголоо.

Тэрээр “ЗТХЯ-ны зүгээс Улаанбаатар хотын орчны бохирдлыг бууруулахад цаашдаа ч эко автобусыг үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг бодлогоор дэмжинэ. Харин үйлдвэрлэл, угсралтын ажлыг цаашид энэ чиглэлийн компаниудын дунд нээлттэй тендер шалгаруулж илүү эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна” хэмээн энэ үеэр онцоллоо.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • фцуж 2018-09-13 16:32:43
    анхны компьютер IBM, анхны apple грашинд угсарч эхэлсэн байдаг мэдэх үүү
  • зочин  2018-09-13 05:52:45
    Гаражид онгоц угсруулъя. Хэдэн хүн суух бол. Хэдэн хүний аминд хүрэх бол. Автобус бол олон хүн тээвэрлэх хэрэгсэл. Үйлдвэрт үйлдвэрлэж, туршиж байж явуулдаг юм....
    • фцуж 2018-09-13 16:33:18
      анхны компьютер IBM, анхны apple грашинд угсарч эхэлсэн байдаг мэдэх үү
  • Od  2018-09-13 03:41:00
    Anh udaa hiij baigaa gedegiig bodoltsoh hergreishdee. Ulam l saijirana biz dee. Neg ym hiih bolohoor l oo haigaad baih ym. Zasch zalruulaad yvdag biz dee.
  • зочин 2018-09-13 02:35:10
    Автобусыг гаражид үйлдвэрлэдэг болжээ. Аюулгүй байдал хангасан гэсэн баталгааг хэн гаргах юм бол. Амьд явах баталгаа уг нь энэнээс л эхлэх ёстой юм.
    • фцуж 2018-09-13 16:33:38
      анхны компьютер IBM, анхны apple грашинд угсарч эхэлсэн байдаг мэдэх үүү
    • Иргэн 2018-09-13 02:42:49
      Эхний загвар ш дээ, дэмжээд өгвөл мэдээж цаашдаа сайжрана