Бусдыг хохироож байгаа брокер диллерийн компаниуд болиосой
БНСУ-д ажиллаж амьдрах монголчуудын тоо жилээс жилд өсч байгаа талаар тус улсын Элчин сайдын яамнаас мэдээлсэн. Ялангуяа сүүлийн хоёр жил виз мэдүүлсэн хүний тоо эрс нэмэгдсэн байгаа талаар Консул нь онцолсон юм.

Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр бусдыг хохироож дундаас нь ашиг хонжоо олох гэсэн явцгүй хүмүүсийн хууль бус үйлдэл гарсаар байна. Учир нь хуурамчаар материал бүрдүүлж өгөх тохиолдол их байна.

Долоо хоногийн хугацаанд хуурамч материал бүрдүүлж өгсөн 1000 гаруй иргэний мэдээлэл гарч ирэв.

Тухайлбал, “Виз гаргаж өгнө, зуучилна, 5 сая төгрөг байршуулж өгнө. Өндөр үнэтэй аялалдаа зуучилж явуулж өгнө” хэмээн бусдыг хуурч мэхэлдэг брокер диллерийн компаниудад хууртагдахгүй байхыг зөвлөв.

Ийм компаниуд 5 сая төгрөг дансанд нь байршуулж өглөө гэж худлаа хуулга гаргаж өгдөг юм байна. Тэгээд Элчин сайдын яамнаас тухайн иргэний дансыг шалгахаар данс нь хоосон, ямар ч мөнгө төгрөг орсон гэх баримт гарч ирдэггүй гэж ярьсан юм. Иймэрхүү замаар элэг нэгтнүүдээ хуурч мэхэлж, визийг нь гаргуулахгүй, хар тамга даруулах зэргээр хохироогоод байна шүү.

БНСУ-ын ЭСЯ Монгол Улсын Засгийн газартай хамтарч, хуурамч бичиг баримт, материал бүрдүүлж гаргадаг компаниудыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар өгч байгаа юм байна.  Тиймээс виз мэдүүлэх гэж байгаа иргэд өөрсдөө хариуцлагатай, анхаарал сонор сэрэмжтэй байгаарай.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2018-09-13 14:17:23
    Тэр брокер диллерvvдээ зарлаадах даа. Хувьцаагаа байршуулахаас емне мэдмээр байна
  • oilgosongui 2018-09-13 06:04:21
    end broker, diller yamar hamaatai yum bol?
  • Od 2018-09-13 03:35:06
    End broker dilleriin kompaliud ymar hamaatai ym boloo????????????? Tailbarlaad ogooch...