Баян-Өлгий аймагт “Бүргэдийн баяр” болно
Монголын аялал жуулчлалын томоохон эвэнт арга хэмжээнүүдийн нэг болох "Бүргэдийн баяр"-ыг энэ жил аравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Баян-Өлгий Бугат сумын Саят толгой хэмээх газарт зохион байгуулахаар болжээ.

Арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчдийн холбоо хамтран явуулах бөгөөд холбогдох байгууллагуудаас өгсөн мэдээллээр дэлхийн 100 гаруй орноос 1500 орчим жуулчин ирнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.

"Бүргэдийн баяр" нь тэмцээний хэлбэрээр явагддаг бөгөөд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан баярын талбайд орж ирдэг. Оролцогчдыг казах түмний уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн болон сургаж гаршуулсан байдал зэрэг олон нарийн шалгуураар шалгаж, хамгийн уран оёсон үндэсний хувцас, морь болон бүргэдийн тоноглолтой оролцогчдоос шилдгүүдийг тодруулдаг.


Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-09-14 04:20:39
    ueriin hor urshig chin arilaagui baikhad yun burgediin bayar be, nutag ornoo yanzlaach
  • nobsnyyd!!!! 2018-09-13 08:22:14
    muusain hasagyyd dabarch bna!ted Monoloor jaahan targalaad daraa ni alma-ata ryy nisdeg biz dee!!edend yamar ch bayar hereggyi ee!!
    • зочин 2018-09-13 11:15:39
      Хорсож ухээ юу. Чам шиг новшнууд улс орны хогжлийг хойшоо татаад байна даа.
  •  2018-09-13 06:22:56
    жуулчдыг татах гэээд бббайгаа юм бол жуулчдад чиглэсэн хөтөлбөр тэмцээн зохиогооч. нэг гадаад очдог_ хэдэн минут болоод уйддаг ойлгохгүй л өнгөрдөг.