Налайх дүүрэгт сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц баригдана

БНСУ-ын буцалтгүй тусламжаар Налайх дүүрэгт “Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эко хотхон” байгуулах төслийн нээлт өчигдөр/2018.09.12/  боллоо. Төслийн нээлтийн арга хэмжээнд БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Жон Жэ Нам, Солонгосын аж үйлдвэрийн хөгжлийн төвийн төслийн захирал Жон Жэ Хаг, БНСУ-ын Өмнөд бүс Эрчим хүчний компанийн захирал Гён Мён Сог,  Монгол дах Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Ру Жун Ён, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн захирал Ц.Цэрэн болон Налайх дүүргийн удирдлагууд оролцов.

Налайх дүүрэгт баригдах сэргээгдэх эрчим хүчний уг төсөл нь  400 киловаттын хүчин чадалтай, 4.6 сая ам долларын өртөгтэй, БНСУ-ын 100 хувийн буцалтгүй тусламжаар баригдаж, 2019 оны нэгдүгээр улиралд багтаж ашиглалд орохоор төлөвлөгдсөн байна.



НИТХ-ын дарга С.Амарсайхан төслийн нээлтэд оролцож хэлсэн үгэндээ "Хоёр улсын засгийн газар хоорондын тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх  байгаль орчинд ээлтэй эрчим хүчний цахилгаан станцыг Налайх дүүрэгт  барьж байгуулах төслийн  нээлт болж байна. Налайх дүүрэгт энэ төсөл хэрэгжиж байгаа нь онцлогтой.  Налайх дүүрэг бол эрчим хүчний эх үүсвэр болсон нүүрсээр Монгол улсын нийслэл хотыг бүтэн зууны турш хангаж ирсэн, Монгол улсын аж үйлдвэрийн ууган голомт гэдэг утгаараа улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дүүрэг. Бид Нийслэл хотыг хөгжүүлэхдээ байгаль орчинд ээлтэй, иргэд оршин суугчдад таатай, ногоон технологийг дэмжсэн, эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсан, технологид суурилсан, ухаалаг хот болгох зорилго тавьж ажиллаж байна. Энэ төсөл бол зөвхөн Налайх биш нийслэлийн хэмжээнд хэрэгжих төслүүдийн эхний алхам болж байна гэж хэлж болно. Зөвхөн нэг дүүргээр тогтохгүйгээр нийслэл хот, улсын хэмжээнд эрчим хүчний ирээдүйн хөгжлийн суурийг орчин үеийн техник технологийн шийдэлд суурилсан, байгальд ээлтэй, нар салхины хосолсон эх үүсвэрээр хангах, улмаар заавар төвлөрсөн эрчим хүчээр хангахын тулд асар их зардал гаргадаг, шугам татдаг, цаг хугацаа алддаг байдлыг  халж тухайн оршин суугаа бүсэд нь тохирсон эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох нь ихээхэн ач холбогдолтой" гэв.



Нар салхины сэргээгдэх эрчим хүчний станц баригдсанаар  дүүргийн 400 гаруй айл өрхийг эрчим хүчээр хангах боломжтой гэсэн тооцоолол бий. Манай улс сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй гэж үздэг. Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц ашиглалтад орсноор  хүлэмжийн хийг бууруулж, цэвэр усны нөөцийг  ч хэмнэх юм. Монгол орны хувьд эрс тэрс уур амьсгалтай учраас салхин болон нарны эрчим хүчийг хослуулан хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэдгийг  уг төслийг хэрэгжүүлэгч Солонгос компанийн инженерүүд яриандаа онцолж байлаа.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд Налайх дах нүүрний уурхайн олборлолтоос шалтгаалан ухаж сүйтгэгдсэн  газрыг нөхөн сэргээн, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг байрлуулан ажиллуулах юм байна. Цаашид дүүрэг болгонд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дурьдлаа.

НИТХ-ын ХМОНХХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Brl 2018-09-13 13:01:05
    Mash zuv
  • зочин 2018-09-13 07:27:44
    налайх ч емд гутлын уут болохнээ дээ энд баригдахгуй нээлт хийгээгуй юм улдсэнгуй янхны газар л дутуу байгаа байх албан есоор шуу