Багш нарт цалин нэмэх боломжгүй гэсэн хариуг өгчээ
 Хичээлийн шинэ жил эхэлсэн өдрөөс эхэлж цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нар ажил хаялт зарлаад ес хонож байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар есдүгээр сарын 12-нд буюу өчигдөр МБШУ-ны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй дахин уулзжээ. Улмаар цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өгсөн аж. 

Уг шаардлагад “Багш нарын цалинг 2018 оны есдүгээр сараас  15 хувиар нэмэгдүүлэх төсвийн боломжгүй байгаа тул боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн доод жишгийг 2014 онд шинэчлэн тогтооход үүссэн 4.3 хувийн зөрүүг арилгах арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2018 оны төсвийн багцад зохицуулан шийдвэрлэж энэ оны  есдүгээр сараас хэрэгжүүлэх саналтай байна.
 
Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд нэг их наяд төгрөг нэмж шаардагдана. Төсөвт ийм хөрөнгийн боломж хомс бөгөөд цалинг огцом өндөр хувиар нэмэх нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх сөрөг талтай болно.
 
Харин төрийн албан хаагчдын цалинг 2014 онд нэмэгдүүлснээс хойш хүн амын худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хугацаанд үе шаттайгаар төрийн албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллажээ.
 
Хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс ажил хаялтад оролцож байгаа багш нарын цалин хөлсийг нөхөн олгох асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” хэмээн МБШУ-ны үйлдвэрчний эвлэлийн холбоонд хүргүүлсэн шаардлагын хариуд онцолсон байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tatvar 2018-09-14 16:23:00
    tatvar buh yumnuudaa nemchiheed tsalin nemeh bolomjgui gej yu gesen ug ve
  • Go 2018-09-14 03:26:41
    Ta nar odoo ajila hiilde ta narin hijeel zaadag gej yu bnaa
  • Зочин 2018-09-14 03:21:17
    Ардчилал нэрээр хулгай хийж хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийнхээ хөрөнгийг хурааж наад багш нарынхаа цалинг нэмэх хэрэгтэй шүү дээ...
  •  2018-09-14 02:59:14
    76-г цааш харуулж улс орныг аварна.
  • Багш нарыг дэмжиж бна гэхдээ 2018-09-14 02:56:36
    Эхний ээлжинд 8 хувь нэмсэнийг зөвшөөрч, дараа нь 50% хүртэл нэмнэ гэсэн МАН амлалт биелэнэ гэдэгт итгэж бн. 28 жил тэвчээд ирсэн одоо 3 сар л тэвчиж хүлээчихээ...
  • Бат 2018-09-14 02:49:34
    Одоо хүйтэн шалан дээр суугаад нэмэргүй давсагны өвчтөй болно улсад боломж байхгүй бүү улс төр хий
  • Зочин 2018-09-14 02:30:17
    харин багш нар чинь очиж очиж хамгийн ёс зүйтэй хүмүүс байдаг юм бишүү өөр боловсон хүчин зөндөө байна шүү дээ ард түмэн минь хүүхдийн эрх үнэхээр зөрчигдөж бна...
  • mongol 2018-09-13 15:46:59
    hamgiin engiin logik baisaar baital guriigeed zuruud baih ym. uul uurhai, offshor geed bugdiin umnu il bolson baihad bagsh baitugai n saihan amidrah bolomjtoi.
  • Эрка 2018-09-13 14:44:15
    Маш зөв. Төр төмөр нүүрээ харуул. Болохгүй бол хэдэн багш халсан ч яадаг юм бэ? Ихэнх нь мөрөөрөө ажил хийх слнирхол байгаа.
  • иргэн 2018-09-13 12:12:39
    Маш зөв. Ийм л хариу өгөх хэрэгтэй. Төр юм бол төр шиг байх хэрэгтэй.
  • Бат 2018-09-13 10:00:07
    Хүн хэрээр тэмээ тэнгээрээ гэдэгсэн улсын эдийн засаг энэ бага боловч нэмлээ тэгээд одоо ажлаа хийцгээ л дээ
  • Зочин 2018-09-13 09:25:28
    Бага ч гэсэн нэмлээ.Чамлахаар чанга атга.Хуухдийн эрхийг буу зерч
  • зочин 2018-09-13 08:32:00
    амьдрал ахуйгаа бодоод өөрсдийнхөө төлөө тэмцэж байгаа хүмүүсийг нам дагаж далжигнадаг хүмүүс болоочее та нарын ч амьдрал ялгагдах зүйлгүйл байгааш дээ
    • Хөөе 2018-09-13 16:45:29
      Харин наадуул чинь нам дагаж далдагнаад намынхаа даалгавараар суугаад байгаа бус уу. Тэгвэл АН засаг барьж байхад ажил хаях нь яасан юм.
  • ЗОЧИН 2018-09-13 08:25:08
    цалинг чинь нэмэхгүй битгий горьд харин ажил хаясан цалинг олгож болох юм гэж бууж өгчээ Харин та нар тэр ҮЭХ-ноосоо нэхсэн дээр байх даа
  • zochin 2018-09-13 08:15:45
    Ehnii eeljind surah erhee hyzgaarluulj bgaa hvvhdvvdiig bodoh heregtei baih zaawal ingej suult hiih hereggvi bh er nibol baga bagaar nemj l bga ym bna sh de
  • !! 2018-09-13 07:59:48
    Mongol uls ornoosoo hagaslaad zalin nemeh bolomjgui baihad ene heden bagsh bolchihooch ee bolchihoochyarshigtai yum be dee haashaan!
  • Бат 2018-09-13 07:53:44
    АН -аас авсан улсын эдийн засаг ямар байгааг ард түмэн мэднэ ихээр нэмэх боломжгүйг ч мэдэж байгаа 20 оны АН сонуулийн суртачилгаа л юм даа
  • kkkk 2018-09-13 07:52:11
    ogson hariult n ene bna, ih booronhii hariult ogson bna sh dee
  • irgen 2018-09-13 07:48:57
    eh ornoo urnuus gargay uhaant bagsh naraa
  • зочин 2018-09-13 06:56:00
    сайхан мэдээ бичиж чаддаггуй амьтан цалин нэмэх гэх мэт ийм нарийн юмыг ухаарч бичиж чадахгуй ээ наад бичсэнийг чинь уншаад ойлгосонгуй цалин нэмэх юмуу угуй юм...