Хоносон хоол ходоодонд хортой
Хоносон хоол муу, ходоодны дайсан гэж ярьдаг. Тэгвэл үнэн юм байна.

Манайхан оройдоо хоолоо ахиу хийчихээд маргааш өглөө нь ажилдаа савлаад авч явдаг. Гэтэл таны хадгалж хонуулсан хоолонд элдэв бактер үрждэг учраас ямар ч шим тэжээлгүй, харин ч ходоонд сөрөг нөлөө үзүүлж, ходоодны шархтай болгох магадлал өндөртэй байдаг гэдгийг мэргэжлийн эмч хэлж байна.

Тухайлбал сүүлийн үед манай улсад ходоодны хорт хавдраар өвчлөгсөдийн тоо их байгаа бөгөөд ихэнх нь хоололтын буруу дадал зуршил, хэв маягаас үүдсэн байдаг байна.

Энэ талаар ХСҮТ-ийн Цээжний хөндийн тасгийн мэс заслын эрхлэгч Б.Ганзориг ярихдаа “Хурдан түргэн мууддаг хоол хүнсийг удаан хугацаагаар хадгалж, нөөшилж идэх маш буруу. Мөн хоносон хоол ходоонд хор болдог юм. Яагаад гэвэл ямар ч шимгүй бактер их үрждэг учраас тэр. Хоносон хоолноос хэрэгцээт тэжээлээ бие оргиназм авч чаддаггүй. Харин ч ядарч өвчлөмтгий болдог.  Манайхан маш буруу хоололдог. Ялангуяа хоносон хоолоо өглөө халааж иддэг. Энэ нь ходоодны шархлаа үүсгэдэг. Цаашлаад хорт хавдар болох магадлалтай. Тиймээс эрүүл зөв хооллох ёстой. Хоолыг шим тэжээлтэй идэж байхын тулд залхууралгүй байнга шинээр бэлтгэж идэж байх нь чухал юм шүү” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-09-14 03:42:28
    Ходоонд гэж бичдэг болоо юу.
  • иргэн 2018-09-13 14:51:55
    US-д хүмүүс 2-3 хоног хоол хөргөгчинд хадгалаад иддэг. Хөлдөөгчинд бол илүү олон хоногоор хадгалдаг. Ходоодны өвчин маш бага. Монголчуудынх өөр шалтгаантай байх...
  • зочин 2018-09-13 11:12:32
    энэ сайхан естой ичих булчирхайгуй амьсгаа юм аа ийм сэтгуулч нэртэй малыг эгнээнээсээ хеегееч оллоод уунээс арай дээр амьсгаа олдохгуй байгаа юм байхдаа
  • Найруулга зүй 2018-09-13 10:44:42
    "маргааш өглөө нь ажилдаа савдаад авч явдаг" гэж юу гэсэн үг вэ? савлаад гэж бичнэ үү. Үг үсгийн алдаагаа хянаж бай л даа. Уншихаас уур хүрмээр юм.