Улсын хэмжээнд 93.9 мянган ипотекийн зээлийн данс бүртгэгджээ

Энэ оны II улирлын байдлаар Монгол Улсын хэмжээнд 1 079.8 мянган зээлийн данс байна. Үүнээс 308.9 мянга нь цалингийн, 233.2 мянга нь тэтгэврийн, 276.3 мянга нь хэрэглээний, 93.9 мянга нь ипотекийн, 42.6 мянга нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн, 183.2 мянга нь бусад зээлийн данс байна.

Зээлийн дансны тоо 2016 оны II улиралд 904.8 мянга байсан бол 2017 оны II улиралд 951.5 мянга, 2018 оны II улиралд 1 079.8 мянга болж өсчээ. Тодруулбал, энэ оны II улирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 13.5 хувиар өссөн байна.

Монгол Улсын хэмжээнд 93.9 мянган ипотекийн зээлийн данс байгаагаас 58.3 мянга нь Монголын ипотекийн корпорацид шилжжээ.

1 079.8 мянган зээлийн дансны 48.2 хувь нь 1 хүртэл жилийн хугацаатай, 43.5 хувь нь 1-5 жилийн хугацаатай, 5.0 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай, 3.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.